Саруул тэнгэр 2 хотхонд коронавирусний эерэг тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/саруул.jpg
legacy:Амараа зураг/шинжилгээ.jpg

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр 2 хотхоны 103-р байрны хоёрдугаар орцонд Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс уг орцыг өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ.

Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай ПСР шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа гэв.