ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас чөлөөлжээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:Амараа зураг/ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал.jpg

Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас чөлөөлжээ.

Эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан ажлын хариуцлага алдсанаар Нэгдүгээр амаржих газарт алдаа гарсан хэмээн удирдлага нь үзэж, шийдвэр гаргасан байна. Гэвч Я.Буянжаргал нь “Ажлаа хүлээлгэж өгөхгүй” хэмээн эсэргүүцэл илэрхийлжээ.

НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа ажлын хариуцлага алдсан Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланд ажлаа хүлээлгэн өгөх шаардлага тавьсан ч мөн эсэргүүцэж байгаа юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    нэргүй

    зайлуулах нь зѳв

  • Н
    Нэвтэрдэгүй хана гэж байдаггүй юм

    Мөнхсайхан санасан даа хүрчээ. Аль халуун намраар Амаржаргалыг халах гэж энд тэнд хуывалдаан хийх оролдлого хэдэн удаа хийсээн.Эрүүл мэндийн салбарт ажлаа мөрөөрөө хийгээд явдаг шудрага хүн байна шдээ. Тэд л сайдынхаа өндөр үнийн дүндэй төсөл хөтөлбөрөөс нийлж мөнгө завшиж болох хүнээ эрж хайгаад бсаад тээг болох шудрага хүнийг зхйлуулаж гээд энд тэнд хор найруулаад явааг мэднэ ш дээ. Нэвтэрдэггүй хана гэж байдагүй юм.