ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Д.Наранзул томилогдов

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/наранзул.jpg

Caption

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг энэ сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн өдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирал Д.Наранзул томилогдмон.

Хэсэг хугацаанд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж байсан дэд захирал Д.Наранзул мөн ЭМ-ийн сайдын тушаалаар албан ёсоор ерөнхий захирлын ажлыг өчигдөр орой хүлээн авсан байна.

Д.Наранзул нь сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй бөгөөд ХӨСҮТ-ийн дэд захирлаас өмнө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны давхар судлаачаар ажиллаж байжээ.