᠌"Тэлмүүн Таур" хотхоны 71 оршин суугчийн шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/telmuuntower.jpg

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605 дугаар байранд оршин суух иргэнээс өчигдөр коронавируст халдвар батлагдсан талаар бид мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс өчигдөр 16:00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны А/17 дугаар захирамжаар тус хорооны зарим хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан явуулын гурван баг оршин суугчдаас шинжилгээ авсан. Нийт 11963 оршин суугчдаас шинжилгээ авсан ба одоогийн байдлаар 71 иргэний хариу сөрөг гарсан байна.