Ц.Мянганбаяр нарын хэрэг хойшиллоо

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/мянганбаяр.jpg

“Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нь бусадтай нийлж Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн хэрэгт холбогдож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шүүх хурал нь өнөөдөр болох байсан ч өмгөөлөгч нь хойшлуулах хүсэлт гаргажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн “хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх” тухай хүсэлт ирүүлсэн мөн гэрч Б.Цогбат хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүйгээс шүүх хуралдааныг гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.