Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур 100 хувийн үр дүн үзүүлжээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
50
legacy:Амараа зураг/maro/шүлснээс халдвар.jpeg

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль /АШУҮИС/-ийн эрдэмтэд "КОВИД-19" халдварыг шүлснээс илрүүлэх оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ.

Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав.

legacy:Амараа зураг/maro/оношлуур бүтээгч.png

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан тухай Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  

legacy:Амараа зураг/maro/эрдэмтэд.png
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/03/07

    Ашгүй дээ, хүмүүст, айл бүрт өөрсдийгөө тэстэлэхээр өгвөл яасын

  • А
    Адьяажав2021/03/06

    Шинжилгээ өгийй

  • Т
    Тэрбиш2021/03/05

    Монгол хүний саруул ухаанд итгэж хүлээн авсанд баяртай байна.Бүтээлч шилдэг хамт олонд ажлын амжилт хүсье. Олон сайхан бүтээл гаргаж ард түмэндээ туслаарай.Монгол эрдэмтэд мундаг шүү.

  • З
    Зочин2021/03/04

    Маш сайн байна. Энэ цаг үеийн шилдгүүдэд баяр хүргэе. Эрдэмтдийнхээ цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.

  • S
    Sanka2021/03/04

    Ashgvi dee manai erdemted mundag yumaa yg zub sain bna amjilt