Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 81 иргэн эх орондоо ирнэ
00

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ гэдгийг Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ.
Тодруулбал,
Оюутан-62
Бага насны хүүхэдтэй гэр бүл -12
Өндөр настан -3
Эрүүл мэндийн шалтгаантай -3
Жирэмсэн -1 хүн ирж байгаа аж.
Тус онгоц өнөөдөр 11:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд буух бөгөөд иргэдийг Сүнжин гранд зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ.
Иргэдийг аль улсаас ирж байгааг харвал:
Унгар -65
Австри-6
Чех-4
Польш-2
Украин-2
Словак-1
Бельги-1 иргэн тус тус ирж байна
Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм.



