Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 44 хүнээс халдвар илэрлээ
00

Өчигдөр /2021.03.03/ 19,507 хүний сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 2 нь Завхан аймагт бүртгэгдсэн бол үлдсэн нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,076 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,415 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 78.5 хувийг эзэлж байна.
Одоогоор 657 хүн эмчлэгдэж байгаагаас
Хөнгөн-591
Хүндэвтэр-57
Хүнд-7
Маш хүнд-2 хүн байна.



