Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Увс аймгийн Түргэн суманд 16 см цасан бүрхүүл тогтжээ
00

Увс аймгийн төвд болон Түргэн суманд цас орж хоносон бөгөөд одоо хүртэл үргэлжлэн орсоор байна.
“Улаангом сумын нутагт цасны зузаан 7 см-ээр нэмэгдэж, нийтдээ 10-12 см цасан бүрхүүлтэй болоод байгаа аж. Харин Түргэн суманд 16 см-ийн цасан бүрхүүл тогтсон. Завхан, Малчин, Өндөрхангай, Зүүнхангай, Сагил сум цастай байна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орох урьдчилсан төлөвтэй” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонхүү мэдээллээ.



