МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонсгол маргааш болно

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс зарласан МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчдын материалыг 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 18 цагаар тасалбар болгон хүлээн авч дууссан.
Тэгвэл уг нээлттэй сонсгол маргааш МҮОНРТ-ийн байранд болно. Сонгон шалгаруулалтад оролцохоор доорх нэр бүхий 15 хүн зарласан хугацаанд материалаа ирүүлсэн байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс нэр бүхий 15 хүнийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчээр бүртгэж, жагсаалтыг гаргав. Үүнд:
Ө.Цэвэлсүрэн
Б.Ууганбаяр
Т.Бат-Оргил
Р.Гандиймаа
Э.Дагиймаа
М.Амарбаяр
Н.Болормаа
Т.Батзориг
Б.Цондовдорж
А.Бүрэнбаатар
Ш.Отгон-Өлзий
Г.Гэрэл
Б.Эрдэнэбаатар
Б.Цэдэн
Г.Баярхүү



