Галын аюулаас 19 хүний амь насыг аварлаа

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Tsedka zurag/New folder/156683385_1200746773698073_7646620637275468639_n.jpg

Өнөөдөр өглөө 08:54 минутад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 2 дугаар байрны 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны 1 орц бүхэлдээ утаа жилтанд автаж, гал гарч байсан.

legacy:Tsedka zurag/New folder/157995851_2921146654875328_2148567950809846828_n.jpg

Утаажилтын бүсээс ГТУА 63 дугаар ангийн алба хаагчид 19 иргэнийг гаргаж амь насыг авран хамгаалсан байна. Гал түймрийн аюулаас аварсан иргэд дунд 5 сартайгаас 13 насны хүүхдүүд, 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан тухай Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.