Л.Оюун-Эрдэнэ: Чимгээг мансууруулуулаад хувцсыг нь тайлж бичлэг хийсэн асуудал гарсан

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин 24 сек
20
legacy:Tsedka zurag/New folder/15346841216874521087123897432165785.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн эрүүдэн шүүгдсэн бичлэгтэй холбоотой зарим зүйлийг хэллээ. 

Тэрбээр “Шүүх гэм буруутайг тогтоодог. Өмнөөс нь хэн нэгэн гэм буруутай гэх дүгнэлт хийх боломжгүйг та бүхэн мэднэ. Засгийн газрын тэргүүний хувьд би өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан. Тэр нь эрүүдэн шүүлттэй холбоотой зарим нэг субъектүүд, жишээлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын ерөнхий газар бол Засгийн газрын харьяа байгууллага. Шүүн таслах үйл ажиллагаа хийгдэх, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явж байх үед аймшигтай олон зүйл ил болсон.

Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, тэрийг нь бичиж аваад нөхөр рүү нь явуулсан асуудал хүртэл гарсан байгаа юм. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй.

Жендэрийн үндэсний хороон дээр манай эмэгтэй их хурлын гишүүд энэ асуудлыг тавьсан. Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаатай хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус  эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгаар хийгдэнэ.

Мөн Төв аймгийн ашигладаггүй тусгай хорих анги тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр бас очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очих бөгөөд тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Бас үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Эбигийн гар хөл ингэж л эрэгтэй, эмэгтэй хүнийг болон хүүхдүүдийг тарчлан зовоож, эрүүдэн шүүж байгаа юм.Эби бол орчин үеийн Гитлер. Түүнийг Монголын төр шийтгэж чадахгүй бол төр өөрөө сүйрэх биз.

  • Z
    zochin5 жил өмнө

    Prokuroriin deregdeh mordon baitsaah albiig yaraltai sergeeh shaardlagatai... prokuroriin deregdeh mordon batsaih albiig tatan buulgaj mordon baitsaah erh medeltei baiguullaguud, duraaraa durigsan, ene talaar N.Altanhuygiin helsen yrisan unen shuu.