Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Баянгол дүүрэгт шинээр таван объектыг хамгаалалтад авчээ
00

Баянгол дүүрэгт өнөөдөр шинээр таван объектыг хамгаалалтад авч, тусгаарлажээ. Үүнд,
3 дугаар хороо 35/а байр,
4 дүгээр хороо СОТ 3 байр,
6 дугаар хороо 22 дугаар байр
11 дүгээр хороо 43/а байр,
25 дугаар хороо 103 байрыг багтаж байна.
Ингэснээр Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт долоон объект хамгаалалтад аваад буй аж. Өмнө нь,
Гуравдугаар сарын 4-ний өдөр 6-р хороо 42-р байрны II орц,
Гуравдугаар сарын 7-ны өдөр 25-р хороонд байрлах Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад авсан байсныг тус дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.
Иймд иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалав.



