БГД-т хамгаалалтад авсан таван байрны хамгаалалтыг буулгалаа

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/тусгаарлалтад авах.jpg

Баянгол дүүрэгт 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, хамгаалалтыг буулгалаа. Тухайлбал,

3 дугаар хороо 35/а байр,

4 дугаар хороо СОТ 3 байр,

6 дугаар хороо 22 дугаар байр

11 дүгээр хороо 43/а байр,

25 дугаар хороо 103 байранд авсан хамгаалалтыг буулгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж эхэлсэн байна.

Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар

6 дугаар хороо 42-р байрны II орц,

25 дугаар хороо Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад байна.

Иймд, иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна. 

Эх сурвалж: Баянгол дүүргийн Шуурхай штаб