БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн “Улаан бал”-д хэлсэн онцлох 13 эшлэл

Улс төр
Д.Цэрэнчимэг
Унших: 2 мин 39 сек
240
legacy:Амараа зураг/maro/энх-амгалан уб.PNG

БШУЯ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

БШУЯ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт өчигдөр /2021.03.09/ орлоо. Уг нэвтрүүлгийн үеэр хэлсэн онцлох 13 эшлэлийг хүргэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод МАН-ын удирдлагууд надад засгийн газрын танхимд ажиллах санал тавьсан. Шинэ Засгийн газар боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийхийг зорьж байна. Улс төрийн лоозон, тунхаг яриад байх салбар биш.

Боловсролын салбар нэг жилд улсын төсвөөс 1.7 их наяд төгрөг авдаг. Гэвч их дээд сургуулиуд болоод ЕБС-аас хүүхдүүд хүссэн мэдлэг боловсролоо эзэмшиж чадаж байгаа юу гэвэл үгүй. Энэ их мөнгө хаашаа шингээд байгааг бага зэрэг ойлгож байна.

Улсын хэмжээнд кембрижийн сургалттай 6-7 сургууль бий. Энэ сургуульд сурдаг нэг хүүхдэд төрөөс 3 сая төгрөг өгч байгаа. Харин лаборатори сургуульд 1.5-1.8 сая төгрөгийн зардал өгдөг бол жирийн ЕБС-ийн сурагчид 800 мянган төгрөгийн хувьсах зардал очино. Энэ зөвхөн улсын сургууль. Ингээд төр нь боловсролын ялгааг өдөөдөг буруу тогтолцоотой болчихсон. Баян хоосны ялгааг боловсролын салбараасаа бий болгожээ.

Сургалтын чанарыг огт хэмждэггүй. Багш бэлтгэдэг тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй. Сайн багшаа авч үлдэх төрийн бодлого огт явагдаагүй. ЭЕШ-ийн оноо бага хүүхдүүд багшийн сургуульд ордог болсон. Төгсөөд ажилтай байхын эрхэнд багшийн ажил хийж байна. Манайх багшийн ажлын үнэлэмж хамгийн багаар хэмжигддэг улс.

Чадварлаг багууд өөрсдөө цэцэрлэг, сургуулиа удирдах чиглэл рүү БШУЯ хууль эрх зүйн орчноор дэмжиж өгөх ёстой. Аливаа зүйлийн зарчим нь зөв байгаасай. Хувийн их болоод дунд сургуулиудыг боловсролоор бизнес хийж болохгүй. ТББ-ын статустай учраас татвар төлдөггүй.

Мөнгөтэй хүнд үйлчилдэг эрүүл мэндийн, шүүхийн тогтолцоо, тэдний хүүхдэд үйлчилдэг боловсролын тогтолцоо үүссэн. Баян хоосны ялгаа ихтэй дундаж давхаргагүй нийгмийн бий болгочихож.

Боловсролын салбар их хэцүү юм байна. Их дээд сургуулиуд болон хувийн ЕБС-ууд хүүхдийн хичээл сонголттой сургалтын төлбөрөө холбочихсон зальтай аргатай юм билээ.

Их дээд сургууль төгссөн гурван хүний хоёр нь ажилгүй байна. Монголд байгаа ядуурлын гол хүчин зүйл нь дээд боловсролын тогтолцоо. Нэг улс төрчийн сэтгэл хөдлөлөөр боловсролын хуулийн баталж болхгүй. Ийм тохиолдол бий.

Боловсролын салбарт реформ хийвэл богино хугацаанд сайн үр дүнд хүрэх боломжтой гэж харж байна. Монгол Улс СӨБ-ын тогтолцоогоо маш сайн авч үлдсэн. Ийм сайн СӨБ-ын тогтолцоон дээрээ тулгуурлаад залгамж бодлогуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Багшийн цалинг 2-3 сая төгрөг болгоход ажлын байранд очих хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Өндөр цалин өгч байж өндөр хариуцлага нэхнэ. МУБИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, боловсролын хүрээлэнг хөл дээр нь босгож байж боловсролын шинэчлэлээс хүлээлт үүснэ.

Их дээд сургуулиуд улс төрөөс хамаатай байгаа асуудлын шалтгаан өмч нь төрд байгаа учраас өмчөө дагасан эрх мэдлүүд бий болж байна. Хувьчлал явагдахгүй. Их дээд сургууль мөнгө хүүлдэг байгууллага биш. Захирал солигдохоор банк солигддог тогтолцоо байна.

Монголын төр шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээ зарласан. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр салчихсан. Төрд маш их мөнгө байна. Энэ мөнгөө шинжлэх ухааны хүрээлэнгүүддээ өгч, амьдралтай, өрсөлдөх чадвартай судалгаа хийх хэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн сан тодорхой, нээлттэй бус байна.

Би хичээлийг нэг хоногийн өмнө оруулах байр суурьтай байна. Шийдвэрийг Засгийн газар гаргадаг хууль хэрэгжиж байгаа. Хичээлийн хоцрогдол хүнд байдалд орчихлоо. Багш нараа бүрэн вакцинжуулаад хичээл оруулах талаар яригдаж байна.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/03/14

    Зөвөө зөв Өөрөө зөв бичиж, тоогоо ч бодож чаддаггүй бас их зантай хоосон толгойтой багш нар их төгсч ирж байна. Үнэхээр хэцүү Багш хийх хүн олдохгүй ялангуяа бага ангийн багш олдохоо байсан. Маш их ачаалалтай, маш хэцүү ажил учраас одоо бага ангийн багш болох хүүхэд ховор болсон. Ямарч сургууль авч чадаагүй хамгийн бага оноотой хүүхэд л МУБИС д ордог болсон.Үнэнш дээ

  • З
    Зочин2021/03/13

    Тийм шүү их дээд сургууль төгссөн ажилгүй хүмүүс их байгаа. Эрэлт өндөртэй гэж мэргэжил шаардсан ажил дээр мэргэжлийн биш тухайн үеийн орон нутгийн дарга нарийн танил тал ах дүү нар уг ажлын байран дээр ажиллаж байна тэд нар нь зүгээр л цаас пейс 2-г голлож хийдэг. Орхон аймагт мал зүйч хүний хийх ажлыг фермереер төгссөн хүн хийж байх жишээний энэ хүний аав нь махны ченж байсан тухайн үеийн сумын удирдлага нь өө аавын танин тэгээд ч аймгийн засаг даргын нутгийн хүн гэж ажилд авсан

  • P
    Puujee2021/03/12

    Тийм шүү зөв сэтгэлтэй,мэдлэг боловсролтой, нэг ч гэсэн хүн төрийн өндөрлөгт байна шүү дээ.МУ-н хамгийн чухал салбарыг манлайлан хөгжүүлнэ гэдэгт итгэж байнаа.Одоо хийж хэрэгжүүлэх л үлдлээ.Таныг дэмжиж байгаа,бас итгэл найдвар хүлээлгэж байгаа мянга түмэн хүмүүс байгаа шүү.Амжилт

  • Z
    zochin2021/03/11

    zuv harsan odoo guitsetgeechee saidaa margaash l 4 jil bolchino manai mongoliin turiin togtoltsoo hetsuu bnaaa ene calbariig baga bagaar hurdan tsegtselj avhgui bol uls hetsuu boltsonshtee ...

  • L
    lkhagvasuren2021/03/11

    olj harsan yarij baigaa asuudlaa ajil hereg bolgoh l chuhal uls turchid. turiin deed baiguullagaasaa ehleed uursdiinhuu gargasan buruu tashaa shiidveruudeesee ehlen ...bugd utgagui teriigeel egrej yarij shuumjilj ard urgedee tsalhaaj jinhene uhamsar bolovsroliin doroitold nuhchihsan shuudee gehdee tsuuhun uls turchid zuv yaridag ch guitsetgel bdaggui odoo ta l hamgiin chuhal calbariin saidiin huvid gants neg ch bolson asuudlaa shiidej baga ch bolovch nud neej uguuch zuv harsan bolhoor zasch chadaarai MONGOLIIN BOLOVSROL zuv saidtai bolson gej ard irged ni itgeseer l uurchlultiig IRGEN bur tanaas harj bn AMJILT

  • З
    Зочин2021/03/11

    Багш нар ч яах вэ вакцинд хамрагддаг юм байж, хүүхдүүд нь яах вэ?

  • Z
    Zochin2021/03/11

    Буруу тогтолцоог хурдан засаж залруулах шийдвэр гаргаж ажил болгохыг харъя. Ямар эрдэмтэн үгүй Их сургууль гэсэн Нэрнээс цаашгүй магистр доктор төрүүлдэг асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна даа, Амжилт хүсье

  • T
    Tungalag2021/03/11

    Энэ талаар тийм сайн мэдэж байсан юм бол эрт дуугарахгүй яавдаа

  • T
    Tsog2021/03/11

    Chi hudlaa baahan hii hooson surjigneel sur sur yaria,yarialtslaga soshialaar tsatsaad l bh yum.Tegeed chi uuruu zub yum hiigeech dee.Ta nar 62 laa bnshtee!!!yarhiaan bolioch!!!Er ni ene ih zabharliig uls turchid bui bolgoson bolhoos jiriin bagsh,irged bii bolgochihson yum bish shuu dee.erhem uls turch,saidtan guai

  • З
    Зочин.2021/03/11

    Энэ олон их, дээд сургуулийг яаралтай цөөлөх хэрэгтэй.Энэ сургуулиуд сургалт биш мөнгөний төлөө ажилладаг гэвэл хилсдэхгүй.Элсэлтийн үеэр оноо доогуур сурагчийг хувийн дээд сургуулиуд бүртгэж,шууд томилолт олгоод үнэн худал 4жил сургаад диплом олгодог.Эцэг, эх нь сургах гэж хэдэн саяар шатна.Төгсөөд ажилгүй,боловсрол нь ч олиггүй.Үүний оронд чаддаг мэргэжил эзэмших нь чухал.Боловсролын тогтолцоо/дээд /-г болон мэргэжлийн чиг баримжаа олгох тал дээр төр онцгой анхаарах цаг болжээ.Сайд дорвитой арга хэмжээ аваасай.

  • З
    зочин2021/03/11

    мөнгө төлж худалаа цол тэмдэг авдаг магистер доктор нэртэй худалаа хүмүүс их болсон шүү дээ.нэн ялангуяа эрдэм мубис тэгээд хувийн их дээд сургуульд авгай нөхөр хүүхэд нь гээд энэ бол замбараагүй завхрал

  • А
    Ахмад уурхайн н2021/03/11

    Энэ салбарт шинэчлэлийн эрүүл уур амьсгал бий болох төлөвтэй. Боловсролоос гадна ер н хүнд өндөр цал янтай байж л сар алга хариуцлага дээшилсэн. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сэргээхгүйгээр үйлдвэрлэл яг тэр тусмаа эрдэс баялагийн салбарт баялаг яг иж бүрэн олборлох, боловсруулах, ашиглах, зэрэгасуудлыг шийднэ. Энэ мэт шийд.эл зохих асуудлыг соргог харж, гарцыг тодорхойлохоор хичээж буй сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Сүүлийн 3ъ гаруй ж лд ийм ажил ам драмын туршлага мэдлэг чад.артай сайд тусч цөөхөн байсандаа.

  • З
    Зочин2021/03/11

    Их дээд сургуулийг цөөлөх нь зөв Гэхдээ Боловсролын сайд боловсрол эзэмшүүлэхийн эсрэг бодлого явуулж байна уу гэж харах өнцөг бас байгаа

  • З
    Зочин2021/03/11

    Ядуурлаас гаргахын тулд хөдөлмөрлүүлжх арга хэмжээ авалгүй яах вэ Гэхдээ гэртээ зуухгүй өвлийн хүйтэнд хөнжил нөмрөөд хэвтэж байсан тийм ямар ч боловсролгүй залуусыг хөдөлмөрөөр өөд татах

  • З
    Зочин2021/03/11

    Харин ядууралд юу хүргэж байна вэ Сүм хийд буяны засал бөөгийн зан үйлтэй холбоотой арга заслын үнэ боловсролгүйдэл аав ээжийн ажлыг үргэлжлүүлэхэд дурлах тийм ажлын байрууд алга Миний ээж оёдолчин би оёдолчин болно гэж онц сурлагатай соц үеийн хүүхдүүд ажил хийдэг байсан нь олон

  • З
    Зочин2021/03/11

    Дээд боловсрол эзэмшчхээд заавал ажил хийх ч албагүй Эзэмшсэн боловсрол нь өөр ажил хийсэн ч нэмэр болдог л байж таарна Дээд боловсролтой л бол заавал ажилд орсон байх албагүй Ийм залуус ядууралл өртөөгүй гэдэг нь 100 хувь батлагдана

  • З
    Зочин2021/03/11

    Эцэг эх хүүхдүүддээ дээд боловсрол эзэмшүүлчихвэл мэргэжлийн ажлаа хийхгүй байсан ч ядууралд өртөхгүй гэж үзэн хүүхдүүддээ дээд боловсрол эзэмшүүлэхийг хичээж байхад сайд маань ядууралд хүргэж байна гэж үзэн арга хэмжээ авч эхэлсэн нь их л сонин санагдлаа

  • Ө
    Өвөрхангай Хайрхандулаан сум2021/03/10

    хөдөө орон нутагт багш нар ажлаа үнэн бодиттой үнэлүүлж чадахаа байсан. Нам дагасан удирдлагатай болж нам дагасан удирдлагын хувийн сургуулb болсон.

  • Б
    Багш2021/03/10

    Багшийг үнэлдэг үнэлгээг бодитой шударга байлгамаар байна. Одоо шагнал урамшил, мэргэжлийн зэрэг, илтгэл уралдаан тэмцээн бүгд найз нөхөд, танил талын хүрээнд явж тэднийгээ өөд нь татдаг. Үнэнч шударга, идэвх гаргаад ажиллаж байгаа багш, захирал менежерийн ая дагахгүй л бол байнга дарагдаастай, ажлаа зөв үнэлүүлж чаддаггүй байдал газар авсан. Үүнийг хэлсэн багш ад болдог. Араас нь дагаж дарамталдаг. Боловсролын энэ муухай хандлага дунд шатны удирдлагуудтай холбоотой. Энэ бүхнийг цэвэрлэхгүй бол хэчнээн сайн залуучууд гараад урмыг нь хугалаад ажлаасаа гарах хүсэлтэй болгоно доо...Тэгээд өнөө өөрсдөд нь зулгуйдсан чадвар муу хүмүүс боловсролын нэр хүндийг унагаж байгаа юм шүү дээ... Энэ бол бодит үнэн...

  • А
    Ахмад багш2021/03/10

    Сайд олон асуудлыг олж харж байгаад талархалтай байна. Үнэхээр маш их ялгаварлал боловсролд газар авсан. Жишээ нь, лаборатор сургуулийнхан орон нутагт ямар ч нөлөөлөлгүй, чг адилхан ажиллаж байж 30℅ нэмэгдэл цалин авдаг, хүүхдийн тоогоор хувьсах зардал өгдөггүй, шударга ханддаггүй, БСУГ-ын дарга мэргэжилтнүүдийн зарим нь бичиг үсгийн болон ёс суртахууны наад захын боловсролгүй байгаад гүнээ харамсаж халаглаж явдаг.

  • А
    Ахмад багш2021/03/10

    Сайд олон асуудлыг олж харж байгаад талархалтай байна. Үнэхээр маш их ялгаварлал боловсролд газар авсан. Жишээ нь, лаборатор сургуулийнхан орон нутагт ямар ч нөлөөлөлгүй, чг адилхан ажиллаж байж 30℅ нэмэгдэл цалин авдаг, хүүхдийн тоогоор хувьсах зардал өгдөггй,

  • Э
    Эрда2021/03/10

    Сайд болсоноосоо хойш ярьж хэлж бгаа нь зөв талруу юм шиг. Ажиллаад үр дүнг харах л үлдлээ. Эмч нарын ур чадвар энэ өвчнөөр илэрч бна. Одоо багш нарыг харах үлдлээ. Бидний үед сайн нь гадаад дараагынх нь дотоодын их сургууль дараа нь анагаах дараа нь л багш нар болдог блаа. Одоо нийгмийн чиглэл өөр бид өөрчлөгдөх ёстой. Ээж маань багш бсан болохоор бий тэдний ажлыг сайн мэднэ!?

  • З
    заёо2021/03/10

    Энхамгалан чи Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуульд Монгол хэл , монгол.орны газарзүй түүхийн хичээлүүдийг заавал оруулдаг болгоорой доо.

  • Ж
    Жаагий2021/03/10

    Багш нар ялангуяа залуу багш нар хүүхдүүдийг мөнгө гэж хардаг, хэн багшид долигонож, бялдуучилж бна тэр хүний хүүхдийг илүү авч үздэг энэ бол удаан хугацаанд бсаар бгаа бх ёстой мэт болсон