Коронавирусний халдвартай 76 настай иргэн нас баржээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/хөсүт цаг.jpg

Коронавируст халдварын улмаас өчигдөр 76 настай эмэгтэй нас барсан тухай ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.

Тэрбээр "Коронавирусний халдвар аваад 21 дэх хоногтоо эмчлэгдэж байсан 76 настай эмэгтэй нас барсан харамсалтай мэдээг дуулгая.

Тухайн иргэн 20 хоногийн турш эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад коронавируст халдвар нь уушгины тархмал хатгаа болон хүндэрч нас барсан байна.Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралт 4 бүртгэгдлээ" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 3,561 тохиолдлоос 80 хувь нь буюу 2,874 хүн эдгэрээд байгаа бол 697 хүн эмчлэгдэж байна.

Үүнээс биеийн байдал:

Хөнгөн-646

Хүндэвтэр-43

Хүнд-6

Маш хүнд-2 хүн байгаа юм.