Сонгинохайрхан дүүрэгт их хэмжээний шатахуун асгарчээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/шатахуун асгарсан.jpg

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо таван шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Шатахуун нь 100 метрийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтоох юм.