В.Путинг сонгуулийн үеэр Д.Трампын талд нөлөөлсөн гэж үзжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/putin trump.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жилийн АНУ-ын сонгуульд Ерөнхийлөгч асан Дональд Трампын талд нөлөөлөх оролдлогыг зөвшөөрсөн байх магадлалтай гэж АНУ-ын тагнуулын албаныхан мэдээлэв.

АНУ-ын засгийн газрын тайланд дурдсанаар ОХУ-аас Жо Байдентай холбоотой "төөрөгдүүлсэн буюу үндэслэлгүй мэдэгдлүүд" тараасан гэжээ.

Орос улс сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэдээллийг удаа дараа няцаасаар иржээ. Гэсэн хэдий ч мягмар гарагт АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргын албанаас гаргасан 15 хуудастай илтгэлд Иран төдийгүй ОХУ-ын зүгээс түлхсэн "нөлөөллийн ажиллагаа явуулсан" гэж тодорхойлсон байна.