Дэлхийн хамгийн аз жаргалтай орныг тодрууллаа

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/finland.jpg

Хамгийн аз жаргалтай иргэдтэй орноор Финланд улс нэрлэгдсэн тухай “World Happiness Report” тайланд тэмдэглэсэн байна.  Иргэд нь хамгийн аз жаргалтай арван орны тоонд мөн Исланд, Дани, Швейцар, Нидерланд, Швед, Герман, Норвеги, Шинэ Зеланд, Австри улсууд багтжээ. АНУ 14-т, Их Британи 18-т, Франц 20-рт жагссан байна.

Хуучин ЗСБНХУ-ын орнуудаас Эстони, Литва улсууд хамгийн сайн үзүүлэлттэй байгаа бөгөөд 28, 29-рт тус тус бичигджээ, Киргизстан 33-рт, Латви 34-рт, Казахстан 36-рт, Молдав 49-рт, ОХУ 60-рт, Тажикистан 62-рт, Украин 69-рт, Гүрж 73-рт оржээ.

“World Happiness Report” тайланг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн хорооноос жил бүр гаргадаг билээ. Уг тайланд улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо дундаж наслалт, нийгмийн халамж, авилгын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, авлигын түвшин, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалздаг байна. Дэлхийн улс орнуудын аз жаргалын талаарх анхны тайланг 2012 онд гаргаж байв.