Д.Дагвадорж: Спутник вакцин миний биед дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй, Хятад вакцинаа хийх нь дээр юм байна

Social pop
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:Амараа зураг/дагвадорж1.jpg

Сумогийн аварга Асашорюү Дагвадорж ОХУ-ын Спутник вакцин хийлгэсэн ч дархлаа тогтоох хэмжээ нь 0.1 хувьд хүрээгүй талаар өөрийн цахим хаягтаа оруулжээ. Тэрбээр:

"За хүмүүс минь Спутник вакцин миний биенд дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй ээ!!! Гуймтгай мөртлөө Голомхой гэдэг шиг.

Хятад вакцинаа хийх нь дээр юм байна шүү! Өөрийн бие дээр хайртай та нартаа зориулж туршиж үзүүллээ! Одоо вакциндаа хамрагдаад өгөөрэй! Би ч яахав 3 дахь тунгаа нэмээд хийлгэхээс өөр араггүй боллоо! Цэрэнд бол 3-ыг гэдэг гоймонгийн үлгэр болчихлоо.

За амжилт хүсье" гэжээ.

О.Жаргалбаяр

legacy:Амараа зураг/178502248_4662073423809369_3373826365004120196_n.jpg