ЭМЯ: Нас барсан эмэгтэйн шалтгаан вакцинтай холбоогүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

Нийгэм
g.monhsuh
Унших: 1 мин 22 сек
20
legacy:post/184611354_1158271861265571_8286373938339085944_n.png

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Веросэлл вакциныг хийлгээд нэг хоносон хөхүүл эмэгтэй нас барсан талаарх мэдээлэл цацагдсан. Тэрээр 43 настай байсан бөгөөд төрөөд сар гаруйн хугацаа өнгөрөөд байжээ.

Уг асуудалд ЭМЯ-наас албан ёсоор мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Нэгэн сайхан эмэгтэй залуугаараа амь насаа алдсанд харамсаж байна. Юуны өмнө нас барсан эмэгтэйн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. 43 настай эмэгтэй тавдугаар сарын 10-ны орой 21.40 минутын орчимд нас барсан. Тухайн эмэгтэй төрөөд 40 гаруй хонож байсан. Улмаар тавдугаар 9-нд 10.46 минутад вакцинд хамрагдсан. Харамсалтай нь нэг хоногийн дараа нас барсан байна. ЭМЯ-ны зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Ташаа мэдээлэл их явж байгаа учир бид бодит мэдээллийг хүргэхээр мэдээлэл хийж байна. Хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийснээс болж, хүний амь нас эрсдэж байна гэх мэдээлэл цацагдаж байгаа нь вакцинжуулалтын энэ үед үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Цар тахлын үед бид иргэдээ шуурхай вакцинжуулж, эрүүл мэндийг нь хамгаалах ёстой.

Урьдчилсан байдлаар тухайн эмэгтэйн нас барсан шалтгаан вакцинтай огт холбоогүй болох нь тогтоогдож байна. Эцсийн шинжилгээний хариунууд гараагүй байгааг онцолж байна.

Талийгаач тархины суурин судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт судасны том хэмжээний судасны цүлхэнтэй байсан. Цүлхэн нь хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Улмаас энэ шалтгааны улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Энэхүү эмгэг нь дэлхий нийтэд болон Монгол Улсад нас баралтын шалтгааны тэргүүн эгнээнд байдаг. Жил бүр ойролцоогоор 6200 хүн тархины харвалт оношоор эмнэлэгт хэвтэж, эмчлүүлдэг. Улмаар 60-80 хувь нь амиа алддаг" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн2021/05/13

    Эцсийн шинжилгээний хариунууд гараагүй байгааг онцолж байна. "Урьдчилсан байдлаар тухайн эмэгтэйн нас барсан шалтгаан вакцинтай огт холбоогүй болох нь тогтоогдож байна."гэж юу гэж байгаа юм бэ? ЭМЯ-ныхан биш ар гэрийнхэнд л үнэмшинэ шүү дээ.Итгэхэд бэрх юм.нээг их бэлэн зэлэн оношын тухай ярьж байгаа нь ог үнэмшилгүй сонсогдож байна.

  • З
    Зочин2021/05/12

    Ёстой худлаа хэлж байна та нар онд үндсэндээ хятад вакцинд бүр юу ч халдахгүй байна.Орос вакцины 10$ гэтэл энэ вакцин бүр үнэтэй тэгээд ч бас ганц монголд биш өөр улсад ч гэсэн янз бүрийн шалтгаанаар хүн нас барьж байгааг та нар нууж байна.тиймээс олон хүн итгэхгүй байгаа тул хийлгэхгүй байгаа юм