Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад зулайг нь үнэрлэх ганц үрийг нь үлдээхэд тусалцгаая

Нийгэм
UBn team
Унших: 4 мин 23 сек
330
legacy:post/чимэг/ч/ччч/zurag.jpg

  Амьдрал олон өнгөтэй. Тэр олон өнгө дундаас бид таван хүүхэд төрүүлж өсгөсөн боловч дөрвөн хүүхдээ алдаж, хагацал гэдэг хамгийн хэцүү зовлонг туулж буй иргэн Д.Чанцалмааг онцолж байна. Төрүүлсэн үрсээ хоёр жилийн хугацаатай ээлж дараалан алдаж, үлдсэн ганц охиныхоо төлөө бүхнээ зориулан амьдарч байсан ч хорвоо түүнд хатуу ханджээ. Үлдсэн ганц охин нь 2017 онд автын осолд орж, өнөөдрийг хүртэл хэвтрийн дэглэмтэй эмээр хооллож, өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. 

Түүнд 100 сая төгрөг л байвал охиноо хөл дээр нь босгож чадна. Гэвч охиноо осолд орсоноос хойш амьдарч байсан орон гэрээ зарж эмчилгээний зардал хийж, ажил төрлөөсөө гарч охиноо асарч байгаа юм байна. 

-ГАДАГШАА СУРГУУЛЬД ЯВАХ ӨДРӨӨ ОХИН МИНЬ ОСОЛД ОРЧИХСОН-

legacy:post/чимэг/IMG_0036.JPG

Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны буйдхан газар суух эх охин хоёр хоорондоо ярилцах нь тун ховор. Цэл залуу 20 настай түүний бага охин Э.Нандин-Эрдэнэ 2017 онд авто осолд орсноор нуруу нугасны хүнд бэртэл авчээ. Өдөр ирэх тусам өвчин нь хүндэрч, унаж татдаг болсон охин эм тариа, дусалдаа ядарч үргэлж унтах тул ээжтэйгээ ярих нь өдрийн од шиг болсон гэнэ. Биднийг гэрт нь зорьж очиход нүдээ ширгэтэл охиноо харж хандах эх болон орон дээрээ дусал залгуулан унтах охин угтлаа.

Охины эх Д.Чанцалмаа “Охин минь хааяа татдаг тул үргэлж хажууд нь харж ханддаг. Дөрвөн хүүхэд маань шил даран зуурдаар өнгөрсөн. Хамгийн бага нь 14 настай, том нь 20 настайдаа хорвоог орхисон. Ингэж үлдсэн эх хүний хувьд амьдрах сүүлийн найдвар болсон бага охинд маань 2017 онд  золгүй явдал тохиолдсон юм. Тухайн үед ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт хүний нөөцийн мэргэжлээр сурахаар болж, баяр баяслаар дүүрэн байсан. 16.00 цагт хөдлөх галт тэрэгний тасалбар захиалаад “Ээжээ би явахаасаа өмнө зах орж юм цуглууллаа” гээд над руу залгаснаас хойш удалгүй гэмтлийн эмнэлгээс охиныг минь осолд орсон гэдгийг хэлсэн. Сууж явсан такси нь замын хажуу руу ороод хашаа мөргөөд зогссон байв. Нуруу нь хоёр хэсэгтээ хугарсан, нугасандаа гэмтэл аваад сэхээнд орсон.

-ЭМЧИЛГЭЭ БОЛОН БУСАД ЗАРДАЛ НИЙЛЭЭД 100 САЯ ТӨГРӨГ ХЭРЭГТЭЙ БОЛСОН-

  Охин 17 настай, жолооч нь 21-тэй дөнгөж ажилд ороод цалингаараа машин авсан залуу байсан. Эцэг эх нь над дээр ирж “Хүүгийн минь амьдралыг бодооч” гээд гуйхаар нь адилхан эх хүний хувьд охиныг минь хөл дээр нь босгоод өгчих гэсэн. Түүнээс хойш гурван сар эмчилгээний зардал, эм тарианд нэмэр болсон. Одоо бол үзэгдэхгүй байгаа. Охины найзууд өдөр ирэх тусам орж гарах нь цөөрсөн тул үр минь ууртай, уйланхай болчихсон. Урьд нь зоригтой байсан охин минь мохоод “Ээжээ би хүний сүг болчихлоо. Та яагаад намайг үхүүлэхгүй авраад байгаа юм бэ” гэдэг. Өдий насалсан хойно үрийнхээ ингэж хэлэхийг сонсох би азгүй хүн. Гэхдээ охин минь удахгүй эмчлүүлээд босоод ирнэ дээ” хэмээн бидэнд дотроо уудлав.

legacy:post/чимэг/IMG_0037.JPG

Э.Нандин-Эрдэнийн нуруу нугасны бэртэл ноцтой тул босож явж чадахгүй. Үүнийг дотооддоо эмчлэх боломжгүй ч БНСУ-д хагалгаанд орвол бүрэн эдгэрэх боломжтой гэсэн нааштай хариу иржээ. Эмчилгээний зардал болох 60 сая төгрөг дээр онгоцны үнэ, байрлах газрын зардал, хоол ундаа нэмээд 100 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Тэтгэврийн мөнгөөр талх тариагаа авдаг эх хүү хоёрт тийм их мөнгө байхгүй ажээ.

Түүнийг 2017 онд ажил төрөлтэй, эрүүл саруул үр хүүхэдтэй байх үед дүүргийн халамжийн газраас амьжиргааны түвшин тогтоох судалгаа авсан байна. Сүүлд халамжийн төв дээр очиж тусламж авахыг хүссэн ч охин нь  дээд сургуульд орсон, оноо өндөртэй туслах боломжгүй гэх хариу сонсоод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагджээ. Хааяа хорооны дарга нь хүнсний зүйл дөхүүлж, тэдний нөхцөл байдлыг асуудаг байна.

- ОХИН ӨНДИЙЖ СУУХАД Ч БЭРХШЭЭЛТЭЙН ДЭЭР НҮД НЬ ӨНГӨ ЯЛГАХАА БОЛЬЖЭЭ -

Түүний нөхөр ..... дугаар цэргийн ангид ажиллаж байхдаа тогонд цохиулж нас баржээ. Үүнээс хойш 20 настай талийгч охин нь төрөх эмнэлэгт наркозын тун хэтрүүлсэн гэх шалтгаанаар гэдсэн дэх үртэйгээ үүрд унтсан байна. Тэрбээр охиноо эдгэж, хөл дээрээ босвол эмээ болж үзэх чин хүсэлтэй гэнэ. Биднийг ярилцлага төгсөхтэй зэрэгцэн охины дусал дуусав. Дуслын зүүг сугалан авч, хүйтэн гарт нь болгоомжтой массаж хийх үедээ “Эгч нь өөрөө эмч болдог доо. Дүүрэг хорооны эмнэлгийн хяналтад байдаг ч бие нь муудаад залгахаар удаж байж ирнэ. Охин өндийж суухад ч бэрхшээлтэйн дээр нүд нь өнгө ялгахаа больсон. Аргаа бараад лам бөөгөөр явсан боловч нэмэр болоогүй. Эцсийн бүлэгт эмч нар миний охины өвчинг бага ч болтугай намдааж байгаа. Ард түмний минь сайхан сэтгэл, тус дэм байхад охин бид хоёр болно доо. Түүнчлэн Х.Нямбаатар сайд охин бид хоёрын гадаад явах бүх бичиг баримтыг хөөцөлдөж өгч байгаад үнэхээр баярлаж байна ” хэмээв.

legacy:post/чимэг/IMG_0022.JPG

Эх хүн болох хорвоогийн хамгийн сайхан зүйл боловч бурхан хүүхдийг нь буцаагаад авах шиг гашуун зовлон үгүй. Амьдралын гараагаа эхэлж буй Э.Нандин-Эрдэнэ охиныг хүнээс түшихгүй хөл дээрээ босох хүртэл туслах юмсан гэсэн бодлоор сурвалжилга маань төгсөв. Монголчууд нэгэндээ хайртай. Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад зулайг нь үнэрлэх ганц үрийг нь үлдээхэд бүгдээрээ нэгдэж, түүнд туслацгаая. 

ХАНДИВЫН ДАНС:

Хаан банк 5166038881 Чанцалмаа /ээж/

Хаан банк 5057612911 Нандин-Эрдэнэ /охин/

Холбогдох утас: 98970087 /Д.Чанцалмаа/

Сэтгүүлчтэй холбогдох утас: 91218491

legacy:post/чимэг/IMG_4799.JPG legacy:hereglesen zurag/одон.jpg

Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн хоёрдугаар одон авч байсныг батлах бичиг баримтыг хавсаргав.

legacy:post/чимэг/IMG_0032.JPG legacy:post/чимэг/IMG_0033.JPG legacy:post/чимэг/IMG_0020.JPG legacy:post/чимэг/IMG_0024.JPG legacy:post/чимэг/185993977_1914271658727459_3832944759369097813_n.jpg legacy:post/чимэг/185793614_911425172734647_4407560204342610763_n.jpg legacy:post/чимэг/185656028_483689629564524_2637094530981534118_n.jpg

С.Хонгорзул

Гэрэл зургийг Г.Цэнд-Аюуш

legacy:hereglesen zurag/post-1.jpg
Хуваалцах:330

СЭТГЭГДЭЛ (33)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    tserenlham

    ene ohind tusaltsgaay

  • З
    Зочин

    Бүгдээрээ мөнгөөр туслы. Сайн бөө, удгана, гээгээнтэн өөр чадалтай хэн ч бай бас туслаарай энэ 2 т. Үзүгээр ганданд ном уншуулаад, залбирсан ч тус болох байх олон хүний хүч байгаа шүү!

  • О
    Оюунэрдэнээ

    Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгааллын яам ажлаа хийгээчээ

  • Э
    Эх хүн

    Өө данс нь бсын бна

  • Э
    Эх хүн

    Эвий дээ.Энэ эхэд тус маш хэрэгтэй бнаа. Залуу хүн босоод ирэх бхаа. Данс нтр бна уу.Хөөрхий охинд итгэл хайрлахсан

  • I
    Irgen

    Bosood irnee Mongolchuud bid negdii

  • З
    зочин

    бүгдээрээ туслацгаая

  • З
    Зочин

    Эвийдээ ямар хэцүү юм бэ сэтгэл өвдөөд байх юмаа ганц охинд нь амьдрал хайрлаач хүмүүс минь

  • K
    Kvvd ❤️

    Бүгдээрээ нэгэндээ дэм болж авралын гараа харамгүй сунгана гэдэгт итгэж байна. Хурдан эдгэрэх болтугай.

  • Z
    Zochin

    Eviidee yamar ih zovlon be.heden terbumaar unelegdeh hurungutei bayachuudiin neg ni ch gesen ene ohind tusaldaggui yum bhdaa.

  • Х
    Ххх

    Бурхан гэж байдаг бол энэ ээжид яасан их зовлон үүрүүл ээ вэ.Нөгөө сүрхий бөө удган гэгээнтэн хүмүүс нь үхлийн үүдийг нь хааж өгөөсэй.Нэг л том амины төлөөстэй том хараал болж дээ.

    • З
      Зочин

      Бүх л аргийг хэрэглэх хэрэгтэй юм байна даа нээрээ.

  • D
    Dogii

    Hurdan edgeerei

  • A
    Aagii

    Orowdmoor hezvv yum boljee eh hvn gdg vhtel vr haram gej setgel owdoj zvrh mini shimshurch bn mongoliin mini ard tvmen tusch shn setgeltei ta bvgd tusalahiug hicheegeerei bi ch bas tusalnaa

  • Х
    Хорвоо хатуу

    Аймшигтай хатуу зовлон туулж яваа ээж хүн байна даа. Юу гэсэн үг вэ дээ 5 үрийх нь 4 нь өөд болж одоо үлдсэн нэг нь ингээд тарчилж хэвтэхийг харах аймштгтай юм аа. 100 сая төгрөг юухэн байхав босно доо. Хандив сайн цуглуулаад хурдан явуулахсан...Эртнээс хандиваа явуулахгүй дээ хугацаа их алдаждээ. Үйлий үр гээч нь үү хүний амьдралд аьаараж хар муу юм хийлгэсэн байдаг юм болов уу яасан айхтар амьдрал вээ бурхан минь. Залуу сайхан охинд тусалцгаая Монголчуудаа.

  • Z
    Zochin

    Shan ohintoi yumaa..hurdan edgeeree

  • Т
    Тусалъя манайхаан

    Сайн байцгаана уу. Энэ ээж охин хоёр үнэхээр хэцүү зовлонг туулсан. одоо ч туулсаар яваа юм байна. Монголчууд бид ийм зовлонгийн хажуугаар нүдээ аниад өнгөрдөггүй ар түмэн. Ананд хүүд хэрэгтэй 380 сая төгрөгийг нь бүгдээрээ нийлээд босгоод өгсөн. одоо энэ бүсгүйд бүгдээрээ ганц ганц талхны мөнгө ч байсан өгье гэж уриалмаар байна. хэдий цар тахал гээд хэсэг ажилгүй сууж, орлого маань тасалдаж, амьдралд маань бэрхшээл байгаа ч энэ ээжийн дэргэд миний зовлон юу ч биш юм байна. Жаахаан ч гэсэн буян болог гээд хандив шилжүүллээ. Охин минь хурдан эдгээд эрүүл болоод ээжийгээ баярлуулаарай.

    • M
      Mongol

      Yag vnen hellee

  • B
    Busgui

    Yee burhan mini yamar aimar yum be muu har hel am haraal hursen yum shig sanagdlaa.emnelegeer yawah n zuw hajuugaar n zasal nom hiilgeerei.

  • .
    .

    ene 76 ih mungunuusuu jhoon l uguhud barag buh zardal n bolchino do

    • B
      Buma

      Minii Mongoliin turiin tomchuudiin batrag 1 udriin hoolnii mungu bndaaa 2,3 ni niileed tuslaarai buyan butsaj irdeg.Hurdan edgeerei Amjilt

  • З
    Зочин

    Хөөрхий дөө.золгүй хувь тавилан

  • З
    зочин

    Харамсалтай юм.

  • T
    tsetsgee

    Uneheer orovrmoor ymaa, bivhleg uzeed or ovdoj baina zaaval tusalna.

  • Т
    Тунгаа

    Эвий дээ. Бага ч гэсэн дэм болог гээд 100.000 төгрөг шилжүүллээ. Нандин-Эрдэнэ охин минь өндийн босож ээждээ зээ төрүүлж эмээ болгоорой

    • З
      Зочин

      Буян нь дэлгэрэг ээ

  • O
    Oogii

    Durgvi xvrch bna.bi gesen ovchtoi

    • B
      Baki

      chamd tohiogogu l zovlon shanalal baih.

  • O
    Oogii

    Bitgii og.

    • D
      Dalai balai

      Yugeed huchaad baina

      • J
        Jagaa

        Humeesee bagach gesen setgeleesee tussltsaaya ohin bosood irne

    • З
      зул

      битгий тэгээ

    • G
      Gerle

      Teneg ataarhuu golog we chi