Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улсын хэмжээнд 1.7 сая орчим иргэнийг дархлаажуулаад байна
00

Улсын хэмжээнд “COVID-19”-ийн эсрэг вакцины эхний тунд нийт 1 712 577 хүн буюу 82.8 хувь нь, хоёрдугаар тунд 634 652 хүн буюу 30.7 хувь нь хамрагдаад байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 95.3 хувь буюу 908 634 нь I тунгаар, 50.7 хувь буюу 483 578 нь II тунгаар тариулаад байна.
Харин орон нутагт вакцины эхний тунд 803 943 хүн, хоёрдугаар тунд 151 074 хүн хамрагдаад буй юм. Вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Үүнд:
Амны хаалтаа тогтмол зүүх
Хүн хоорондын зай барих
Гар угаах, халвдаргүйжүүлэх
Байнгын агааржуулалт хийх
10-аас дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх.



