Газын зурвасаас Израил руу 1500 гаруй пуужин харважээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/Rockets.jpg

  Газын зурвастай  залгаа хил дээрх байдал даваа гарагт хурцадаж эхэлснээс хойш гурван өдрийн дотор Палестины ХАМАС хөдөлгөөний босогчид Израил руу 1500 гаруй пуужин харвасан гэж тус улсын арми твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

  Тус мэдэгдэлд "Сүүлийн гурван өдөр ХАМАС хөдөлгөөн Газын зурвасаас Израил руу 1500  гаруй пуужин харваж, 140 км зайд энгийн иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа явуулсан” гэв. Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд даваа гаргаас харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Эмх замбараагүй байдлын үеэр Палестины 700 гаруй иргэн гэмтэж бэртжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ганаа

    Үндсэн шалтгааныг нь бичихгүй бол хүмүүс зөвхөн 1 талаас нь харна. Израйль бас зүгээр байгаагүй мөн агаарын цохилт хийсэн үүний уршигаар хүүхэд нас барсан. Үндсэндээ Израйль хүний нутагт дээрэмдэж Иерусалим хотод еврей үндэстэн хүн газар эзэмших эрхтэй гэж хуульчилсан байдаг. Ингэснээр газар эзэмшиж эхэлсэнээр Палестин газраа алдаж эх орноо хүнд алдаж эхэлсэн. Үүнийг эсэргүүцэж Хамас бүлэглэл Израйль руу гал нээж байгаа