Хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөжээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:5 настай инженер/akhmadnastan.jpeg

  Манай улс насанд хүрэгчдэд дархлаажуулалт эхэлсэн боловч хүүхдүүдийг хамруулах асуудал эргэлзээтэй хэвээр байна.  Тэгвэл БШУ-ны яамнаас хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдүүдийг вакцинжуулах эсэх асуудалд хариулт өглөө. 

БШУ-ны яамны сайд Л.Энх-Амгалан:

  "Иргэдийн 60 хувь нь вакцинд хамрагдвал сүргийн дархлаа тогтдог болохыг судлаачид хэлж байна. Монгол улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд байгаа. Насанд хүрсэн иргэдээ вакцинд бүрэн хамруулсан ч 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлснээр сүргийн дархлаа тогтох тооцоолол гарсан. Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайд оролцсон Ажлын хэсэг байгуулж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөж байна” хэмээх тайлбарыг өглөө. Өмнө нь тус яамнаас Pfizer, Moderna зэрэг компанийн үйлдвэрлэсэн вакцинуудыг хүүхдэд хийхэд үр дүнтэй байгааг мэдээлсэн.