Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Хөсөгтөн” хамтлаг “Songlines Music Awards” наадмаас шагнал хүртжээ
00

“Songlines Music Awards” наадмын Ази, Номхон далайн бүсийн төрөлд Монгол Улсын “Хөсөгтөн” хамтлаг “Жангар” цомгоороо шалгарч, шагнал хүртсэн байна.
Энэ үеэр Америк, Африк ба Ойрхи Дорнод, Европын бүсийн шилдгүүдийг танилцуулжээ. Тодруулбал, Америкийн бүсэд Америкийн хөгжимчин Жейк Блаунт, Африк ба Ойрхи Дорнодын бүсэд Танзанийн дуучин Сити Мухарам, Европын бүсэд Боснийн дуучин, хөгжимчин Дамир Имамович нар тус тус шалгарав. Шилдэг уран бүтээлчээр Израилын дуучин Лираз, Шилдэг хамтлагаар Португалын “Ayom” хамтлаг тодорсон байна.



