Б.Энхбаяр: Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарын амь насыг хамгаалахад онцгой анхаар, захиалагчид баригдаагүй байгаа

Улс төр
UBn team
Унших: 1 мин 3 сек
30
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/Enkhbayar.jpg

УДШ-ээс өнөөдөр С.Зориг агсны хэрэгт яллагдсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг дахин мөрдөн байцаалтад шилжүүлж, эдгээр хүмүүсийг батлан даалтад гаргасан. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "С.Зоригийн амь насыг(мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж) бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа нараас Чимгээ, Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье:

1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв.

2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-с нь эхэлж хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.

3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.

4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ.

5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа.

Баяр

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    үнэн

    Сүртэй захиалагч энэ тэр ч юу вэ дэ, гадаадын 50 -аас дээш сая хүнтэй орон байгаа биш, хэдэн таарсан таар шуудайнуудын орон байж. Чимгээ МАНХН-н |одоогийн МАН| галзуу улаан дэмжигч л байсан, хоёр тэнэг залууг зохион дагуулж авчраад алуулсан байдаг. С.Зоригийг олон хутгалуулаад амтай тарчлаад хэвтэж байхад өөрийхөө хутгаар дүрж алсан гэж нөгөө хоёр нь ярьсан байдаг

  • Ч
    ч

    Сулладаг ч буруу даа. Хүнд хэрэгт холбогдсон хүмүүс амиа хорлох тохиолдол байж болох шүү дээ.

  • Ц
    Цагаан шүхэрт

    Амгаланбаатар чинь эрүүдэгдэн шүүгдээгүйдээ биш хүн амьны өөр хэрэгтэйтэйдээ үлдэж байгаа шүү дээ. Чи тэрийг мэдэхгүйдээ биш. Нямдоржид муудаа тэгэж хэлж байна. Түүнээсээ болоод хөөрхий тэд нарт таагүйхэн хандаж болохгүй дээ. Чи сайн хуульч, шудрагадуу хүн бололтой байдаг, үнэн, зөв л бол хэлсэн хүн нь хэн байх хамаагүй, үнэнийг л эрхэмлэх нь хуульч, шинжлэх ухаанч, ерөөсөө зөв хүний чанар шүү дүү минь үүнийг хатуу санаж яв.