Б.Баярсайхан: Та үнэтэй сайхан байшин худалдаж авч чадах ч гэр бүлийг худалдаж авч чадахгүй

Social pop
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:Амараа зураг/ир/186549838_309105344145489_2516871196064311788_n.jpg

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан Олон улсын гэр бүлийн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр:

"Та бүхэндээ Олон улсын Гэр бүлийн өдрийн мэнд хүргэе!

Зөв иргэнээс Зөв гэр бүл, Зөв гэр бүлээс Зөв Үндэстэн бий болдог.

...Та үнэтэй сайхан байшин худалдаж авч чадах ч Гэр бүлийг худалдаж авч чадахгүй. Хичнээн үнэтэй сүйн бөгж худалдан авч чадах ч Хайр сэтгэлийг худалдаж авч чадахгүй. Та нойрны эм худалдаж авч болно, гэвч Амар тайвныг худалдаж авч чадахгүй...

Юугаар ч үнэлэшгүй үнэ цэнэтэй хүмүүсээ, Гэр бүлээ хайрлая! Монголынхоо гэр бүл бүхэнд Амар тайван, Эрүүл энхийг хүсье" гэж бичжээ.