С.ЗОРИГИЙН АЛЛАГА: Ц.Нямдоржийн талаар Баабар, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Б.Энхбаяр нар ЮУ ХЭЛЭВ

Улс төр
UBn team
Унших: 9 мин 58 сек
520
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/wetransfer-345fef/wetransfer-345fef/Zorig.jpeg

Өчигдөр \2021.05.18\ “С.Зоригийн аллага, Ц.Нямдорж юу хийв? Баабар гаргалгаа” сэдвээр клаб хаус”-т хэлэлцүүлэг боллоо. Үүнд нийтлэлч Баабар зочноор, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хост буюу эзнээр, өмгөөлөгч Б.Мэргэн хөтлөгчөөр оролцов. Мөн Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар нэмэлтээр саналаа илэрхийлж, өөр олон оролцогчид асуулт асуув. Тэдний дунд юу яригдсаныг тоймлон хүргэж байна.  

Баабар: Төмөр замыг зогсоосон хүн Х.Баттулга биш Ц.Нямдорж шүү

1998 онд Эрдэнэтийн 50 хувийг Оросын Засгийн газар “Зарубежстро” ч бил үү, нэг хувийн компанид бидэнд мэдэгдэлгүй шилжүүлчихсэн байсан. Яг ийм сонин үйл явдал болж байхад Н.Энхбаяр. Л.Энэбиш хоёр орж ирээд “Танай Засгийн газар банкнаас болж унахаар боллоо. Гэхдээ бид унагахгүй явуулж болно. Та нар Ш.Отгонбилэгийг огцруул” гэсэн юм. Бид Ш.Отгонбилэгийг огцруулаад Д.Дорлигжавыг томилсон. Нөгөөх нь тамга тэмдгээ аваад алга болсон. Есдүгээр сарын сүүлээр би АНУ, С.Зориг н.Дэнзэн хоёр Итали явсан. Буцахдаа Москва орж Эрдэнэтийн асуудлыг ярь гэсэн үүрэгтэй байсан. С.Зориг н.Дэнзэн хоёр  Москвад очоод Украин зочид буудалд уулзалт болсон. Ингээд ирээд 2-3 хоногийн дараа С.Зоригийн амь насыг хөнөөсөн. Би үүнийг Оросууд алчихлаа гэж хувийн дүгнэлт хийж байсан. Эрдэнэтийн маргаанаас боллоо гэж хардаж байсан. Одоо тэгж бодохгүй байна. Энэ тухай нийтлэл бичиж дүгнэлтээ хийсэн. Миний нийтлэлийг бүхэлд нь ойлгох цорын ганц хүн бол Ц.Нямдорж.

Энэ хэргийн материалыг 60-70 хүн оролцож хянаад гурван шатны шүүхээр ороод дараа нь үндэсний аюулгүй байдлын зөвлөл үзээд Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл “энэ гарцаагүй юм байнаа” гэж хэлсэн гэсэн шүү.  

Ц.Нямдорж н.Энхбаатар бид 3 тусгай хяналтын дэд хорооны гишүүн байлаа. Тусгай хяналтын дэд хороо нь хууль хүчний байгууллагын хамаг төсөв хөрөнгийг хянадаг, гүйцэтгэх ажлыг шалгадаг хүчтэй хороо байсан. Өрөө тасалгаа нь ч тусгай төхөөрөмжүүдтэй, чагнаж барьж болдоггүй. н.Энхбаатар казиногийн хэргээр хилсээр шоронд орсон. Би ч тэр хорооны ажилд нэг их орохоо байсан. Гэтэл Ц.Нямдорж тэр өрөөнд байнга жижүүрлэдэг байлаа. Нэг харахаар л Дархан, Эрдэнэт гээд л энд тэндхийн цагдаагийн дарга нартай сууж байдаг. Ард нь аймаг, дүүрэг байдаггүй юм шиг л тэр өрөөнд өдөр шөнөгүй  Ц.Нямдоржтой байж байдаг байлаа.

 Ц.Нямдорж Нийгмийг аюулаас хамгаалах яамаа буцаагаад байгуулъя. Та нар одоо шийд гэдэг байсан. Нийгэм нь шал өөр болчихсон байхад тийм юм гэж юу байхав. Дараа нь сайд болоод тагнуулыг өөртөө авах гэж маш их хөөцөлдсөн. Н.Энхбаяр нь тагнуулыг өөртөө үлдээж Ц.Нямдоржийг 2000 онд хулхидсан. Тэрнээс хойш энэ хоёр муудах шалтгаан үүссэн байх. Сүүлд Б.Хурцтай муудалцсан шалтгаан нь ч тагнуулыг авах гэсэн асуудлаас болсон. Ц.Элбэгдорж “Н.Энхбаярыгаа Ц.Нямдорж шоронд оруулсан, би харин уучлал үзүүлсэн шүү” гэж хэлсэн үнэн шүү.

С.Зориг алагдсаны дараа н.Доржзовд гэж нөхөр Баабар С.Зоригийг алаад 5 цагт нисээд явчихсан гэж  зурагтаар ч, гудамжинд ч яриад эхэлсэн. Тэр нь Н.Энхбаярын туслах нөхөр. Сүүлд нь сонирхоод хүнээр дамжуулаад судлаад үзсэн тэр үгийг Н.Энхбаяр зааж өгөөгүй юм байна лээ. Цагдаа магдаагаар дамжуулаад манай Нямкаа зааж өгсөн юм билээ. Би бүр гайхсан. Бас нэг согтуу хүүхэн Ц.Элбэгдорж, Баабар, Э.Бат-Үүл гурав нийлж байгаад алчихсан юмаа гээд яриад эхэлсэн. Д.Мөрөн гэж цагдаагийн дарга нөхөр эд нар дотроосоо алчихсан бид нар гарч байж л илрүүлнэ гээд яриад ярьсан. Өөр нэг нөхөр М.Энхсайхан алчихсан юм аа гээд л яриад эхэлсэн. Ингээд ерөөсөө Ардчилсан холбоо эвсэл нийлж байгаад алчихсан ухааны юм болоод улс төржөөд явсан даа.

Х.Баттулга төмөр замыг зогсоосон гээд яриад байдаг. Гэтэл мань хүн 280 сая доллараар далан барьсан. Тэр овоолсон шороо биш инженерийн байгууламж байна лээ шүү. Харин тэрийг 2014 онд зогсоосон хүн нь Ц.Нямдорж. Төмөр замаас болж Х.Баттулгатай айхтар муудалцсан. Ашиглалтанд орчих байсан юмыг бөөн хэрүүл болгож Их хурал дээр зогсоосон хүн нь Ц.Нямдорж юм байна лээ. Энэ үнэн шүү.

Манай шинэ Ерөнхий сайд Т.Чимгээгийн судас руу айхтар хар тамхи шахсан, бараг хүчиндсэн ёстой муухай бичлэг байна гээд яриад байсан. Гэтэл нөгөө бичлэг нь хууль дүрэмд захирагдсан ердийн гүйцэтгэх ажлын бичлэг байна лээ. Тэр хар тамхи таривал гүйж харайгаад аюул болно. Тэнд хлорфор юм уу эфирээр унтуулаад гар хурууны хээ, цусны шинжилгээ авч байгаа юм. Ийм гүйцэтгэх ажиллагаа хаана ч байдаг. Тэр гүйцэтгэх ажлыг хийсэн хүмүүс хууль дүрмээрээ явуулсан байна гээд ял зэм аваагүй. Гэтэл бичлэгийг нь эрүүдэн шүүлт гээд цацаад байгаа юм даа.

Ц.Нямдорж захиалагчийг илрүүлээд гүйцэтгэгчийг илрүүлдэг ч гэх шиг балай юм өөрөө ярьсан шүү. Тийм юм хаана ч байдаггүй. Захиалагч илрээгүй гүйцэтгэгч баригдсан хэргүүд өчнөөн бий. Ж.Кеннедийгийн хэрэг сүүлд Немцовын хэрэг гээд үйлдсэн хүмүүс нь баригдсан. Захиалагч нь олдоогүй байгаа шүү.

Ц.Нямдорж өөрийгөө хуульч гээд л байдаг юм. Хуулийн анхан шатны ч ойлголт байхгүй. Орост 5 жил сурсан гэдэг юм. Орос хэл мэдэхгүй. Тэгээд нэг шантаажаар л яваад байдаг юм. Хойно тэгж шантаажлаад яваагүй байлгүй дээ. Ямар учиртай юм ёстой мэдэхгүй, гайхаад л байдаг юм.

Та нар Ц.Нямдоржийн яриад байгааг нэг сонсоорой. “Ц.Амгаланбаатар шоронгоос Б.Содномдаржаа руу мессеж бичээд байсан. Ц.Амгаланбаатар чинь бичиг үсэггүй хүн яаж тийм их мессеж бичих юм” гэж ярьсан. Тэгснээ удалгүй “надад Ц.Амгаланбаатар маш урт захиа бичлээ” гээд үзүүлээд гүйгээд байгаа юм. Энэ хооронд утга авцалдаа байна уу?

Ц.Элбэгдорж: Ц.Нямдорж Засгийн газрын биш С.Зоригийн хэрэг эрхлэх газрын дарга

Тэр орой л алуурчид баригдана гэсэн итгэл үнэмшил, ойлголт байсан. Ингэж удна ч гэж огт бодоогүй. Ардчилсан холбоо эвслийнхэнд нэгнээ алах тийм ойлголт сэтгэлгээ байгаагүй. Тэгэхэд МАХН энэ хэргийг ардчилсан холбоо эвслийг унагахад ашиглая гэдэг сэдэл гаргаж ирсэн. Би Н.Багабанди Ерөнхийлөгчтэй яриад ҮАБЗ-ийг хуралдуулаад, хэргийг илрүүлэхэд л анхаарч байсан. Гэтэл энэ хэргийг АН-ыг хагалахад хэрэгтэй, сонгуульд ашиглах юм байна, ер нь нэг их илрүүлэх гээд яарах хэрэггүй юм байна гэдэг байдлаар улс төрд ашиглаж эхэлсэн. Намайг Дорнодод нэр дэвшээд явж байхад “МАХН ялбал энэ хүнийг маргааш баривчилна” гэж ярьж явсан. 2000 онд С.Зоригийн хэргийг улс төржүүлж ардчиллынхан алсан гэж ойлголт өгсөөр байгаад МАХН 74 суудал авсан. Энэ хэрэг ер нь хэрэг биш үзэл суртал болж хувирсан. Ардчиллыг хүчгүйдүүлдэг, ардчиллын ололт амжилтыг сөргүүлдэг, ардчиллыг цус алдуулдаг хэрэгсэл болж хувирсан. МАХН 74 суудалтай болоод хэргийг илрүүлэх бүрэн боломжтой байсан. АХЭ дотроосоо энэ хэргийг хийсэн байсан бол бариад буудчих бүрэн боломж байсан. Гэвч ардчилсан холбоо эвсэл холбогдох юу ч гарч ирээгүй.

С.Зориг алагддаг өдөр би нэлээд орой болтол ажилласан. Бараг 11 цагийн үед намайг их тэнгэр рүү орох гэж байхад Д.Мөрөн утасдаад С.Зоригийг хутгалчихаж гэж хэлсэн. Би нэг бааранд ч юм уу сууж байгаад хутгалуулчихсан юм байх гэж бодсон. Тэгээд “хаана вэ” гэхэд “гэртээ” гэсэн. Маш хурдан машинаа эргүүлж дуудаад гэрт нь шууд яваад орсон. Тэгэхэд Д.Мөрөн надад нас барчихсан, орж болохгүй гэдэг зүйл юу ч яриагүй. Хүн найз нь хутгалуулчихлаа гэхэд шууд гэрт нь ороод туслахыг л бодно, эмч дуудсан уу? яасан ийсэн? гэхэд хаалганаас нэлээд зайтай бүтээчихсэн тийм л байдалтай байсан. Э.Бат-Үүл бас ирчихсэн байсан. Тэгээд Үүл миний машинд суугаад ордон руу явсан. Малгайгаа мартчихсан байна шүү гэж н.Ганболдод хэлж байсан. Гэтэл Э.Бат-Үүлийн малгайгаар хэдэн жил улс төр хийж хутгаж байна вэ? С.Зоригийн хэргийн талаар ҮАБЗ хуралдаад бүх зүйлийг сонссон гэж ойлгосон. Үнэхээр шалгаад тогтоосон юм байна, нотлох баримтууд гарцаагүй юм байна гээд ойлгоцгоосон. Гэтэл хууль зүйн яамны харьяа байдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас янз бүрийн бичлэг эвлүүлээд зохиол гаргаад удирдаад эхэлсэн. Би үүнийг зохиол гэж харж байгаа. Энэ хэзээ нэг цагт шалгагдаж л таарна. Ер нь манай хуулийнхан энэ хэргийг сул тавьж байгаад сандраад байгаа хүмүүсийн мөрийг сайн харж авъя гэж бодож байгаа байх. Би тэгж олзуурхаж хуулийн байгууллагадаа итгэж байгаа.

С.Зоригийн хэрэгтэй холбогдолтой баримт материал маш их алга болсон. Тэгж яваад энэ хэрэг домог болсон. Агуулга байхгүй нэр үлдсэн. Бодитоор илрүүлэхэд асар хүнд тийм нөхцөлд орсон. Ажлын хэсгийг 5 удаа хөөж тараасан. Мэдээлэл сонсоод байхад хэрэг мөрдөж байсан, ажиллаж байсан хүмүүсийг ийш тийш нь цөлдөг, аймгуудад, дүүрэгт цагдаагийн дарга болгодог. Ингэж цөлөгдсөн хүн дөчин гаруй болсон гэсэн. Ажлын хэсгийг дахиад шинээр зохион байгуулаад жаахан юм олохоор л тараагаад иймэрхүү байдлаар л явж ирсэн. Хууль зүйн сайд Ц.Нямдорж таван удаа байсан. Тэр үед хууль зүйн сайд хуулийн байгууллагыг томилдог, хөдөлгөдөг хамгийн нөлөөтэй хүн байсан. Ер нь ч улс төрийн агуулгаараа тийм л дээ.

Ц.Нямдоржийг манай хууль хүчнийхэн шалгаад гадны тусгай албатай холбоотой гэдгийг тогтоочихдог. Гэтэл тогтоох тусам дээшлээд байдаг. Ер нь улс төрд хоорондоо үзэлцэх хэцүү биш. Хамгийн хэцүү нь ардаасаа ямар нэг улсын дэмжлэгтэй тэр улсыг төлөөлж бодлого явуулаад байгаа хүнтэй өрсөлдөх маш хэцүү юм билээ. Бараг дийлдэшгүй. Тэгэхээр Ц.Нямдорж бол үнэхээр үүргээ маш мундаг гүйцэтгэж байгаа юмаа.

Хэргийн материалаас Ц.Нямдорж сонголттой үзэж болдог, Ц.Нямдорж хэргээс сонгож нийтлэл бичдэг. Бусад нь танилцаж болдоггүй, ярьж болдоггүй тийм хэргийн нууц гэж юу байхав дээ. Засгийн газар энэ хэргийг зэвсэг болгож, үзэл суртал болгох гээгүй юм бол бүхэлд нь ил болгох ёстой.

Ц.Нямдорж засгийн биш Зоригийн хэрэг эрхлэх газрын дарга болсон. Ковидоор 200 хүн нас барчихаад байхад Ц.Нямдорж хаана байгаа юм бэ? Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүн нийгмийн тулгамдсан асуудалтай биш С.Зоригийн хэргийг л эрхэлж байна.

С.Зоригийн хэргийг нэг захиалагчтай болгоод нэг гүйцэтгэгчтэй болгоод цааш нь хийчих гэж Ц.Нямдорж оролдож байсан. н.Энхбатыг Францаас авчраад М.Энхсайхныг захиалагч болгоод хаах гэсэн хандлага бий. Ц.Нямдоржийг бид сайн мэднэ. Эх орноосоо урвасан ялыг гар утас хулгайлсан хэргээс бага ялтай болгосон хуулийг хөөцөлдсөөр байгаад батлуулсан хүн бол Ц.Нямдорж. Манай урд хөршийн ганц том хөрөнгө оруулалт Дайчин тамсагийн гэрээ Оюутолгойгоос хэд дахин алдагдалтай. Тэр эрх ашгийг хамгаалж, хаацайлж явдаг хүн бол Ц.Нямдорж. С.Зоригийн хэргийг сайн зэвсэг болгож, хэрэгтэй зэвсэг байгаа юм, хэзээ ч хүч алддаггүй юм гэж өвлүүлэх гэж оролдож байгаа хүн бол Ц.Нямдорж. Энэ хэргээс ганц өгүүлбэр, ганц нотлох баримт алга болоход л хэрэг биш юм шиг харагдах байдал бий болно. Үүнээс л их болгоомжлох, хавтаст хэргийн бүрэн бүтэн байдалд анхаарч олон нийтийн хамгаалтанд авах хэрэгтэй гэж бодож байна.

Э.Бат-Үүл: Намайг С.Зоригийн аллагад хөтөлж холбосон хүн Ц.Нямдорж

Э.Бат-Үүл: Бид С.Зоригийг алах битгий хэл бүх талаар дэмждэг байсан. С.Зориг алагдахаас сарын өмнө Албанид ардчиллын лидерийг нь алаад иргэний дайн болох шахсан. Тэр үед хуучин социалист лагерийн улсуудад иймэрхүү аллагууд их гарсан. Над руу С.Зоригийн хэргийг эргүүлсэн хүн Ц.Нямдорж юм билээ. Би Ч.Амарболдыг гэж бодоод байдаг байсан чинь Ц.Нямдорж байсан юм билээ.

Гадны гар хөл агент хүний хамгийн том чадвар бол жинхэнэ өөрийгөө далдлах чадвар. Н.Энхбаяраас авахуулаад шоронд явсан хүмүүс бүгд Ц.Нямдоржтой гайгүй явсан. Гэхдээ тэд гуравдагч хөршийн бодлого явуулсныхаа төлөө Ц.Нямдоржийн алсаас зохион байгуулсан явуулгад өртөж хилсээр шоронд орсон. Ц.Нямдорж шүүх эрх мэдлээр 3 шатаар шийдэгдсэн хэргийг задалж чадлаа. Шүүх эрх мэдлийг хорлосон.Тагнуулын гүйцэтгэх ажлыг хорлосон.

Б.Энхбаяр: Хүн амины хэргийн сэжигтнийг гадуур байцааж байсан тохиолдол байхгүй

Б.Энхбаяр: Шүүхийн шийдвэрт нэг зүйлд баяртай байгаа. Хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй юм байна гэдгийг ойлгосон том дохио болсон. Нэг юманд их гайхаж байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бол хүн амины гэмт хэргийн сэжигтэн одоо ч хэвээрээ. Шүүх дахиад шалгаа л гэж шийдсэн. Манай Улсад хүн амины гэмт хэргийн сэжигтнийг гадуур шалгаж байсан тохиолдлыг би огт мэдэхгүй юм билээ. Ийм хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг цагдан хорьж л шалгадаг.

Хүмүүс намайг Ц.Нямдоржийн дэд сайд байсан учраас л үзэлцээд гэж ойлгоод байдаг юм. Гэтэл би 2001 онд МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх байхаас Ц.Нямдорж гэдэг хүнийг мэднэ. Ажил албан тушаалаас болоод хорсоод байгаа зүйл байхгүй. Эртнээс мэддэг учраас яриад байдаг юм. 2001 онд УИХ-аас ажлын хэсэг гараад Эрдэнэт үйлдвэрийг захирал асан Д.Дорлигжавыг шалгаж байсан. Эрдэнэт үйлдвэрийн 800 мянган ам.доллар оффшор буюу Кипрээр дамжаад угаагдаж алга болсон. Удалгүй энэ хэрэг Ц.Нямдоржийг сайд байхад алга болсон. Хэрэг нь ч хэрэгсэхгүй болсон. Бүр хавтаст хэрэг нь ч олдохоо байсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор намайг хоёр ч удаа хутгаж ярьсан.

О.Цагираг 

Хуваалцах:520

СЭТГЭГДЭЛ (52)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Үнэнийг хэлсэн хүнд буруутай хүмүүс дургүй үхэр унасан хүнд нохой дургүй гэж....БҮЛЭГЛЭЭД дайраад байдаг нь нэг л учиртай даа Ямар байсан Нямдорж хүн алаагүй нь үнэн гэдэгт бүгд итгэнэ.

  • Б
    бат

    90 оны дунд үед МАХН-ын дэргэд генаралуудын билүү хүчний байгуулгад ажиллаж байсан хуучин кадарууд оролцсон гэг зөвлөх байгууллага бий болж ардчилалын шинэ хөдөлгөөнийг яаж дарах устгах гэх мэт санал гарч байна гэж учир мэдэх хүмүүс яриа байлаа. Тэгээд Зоригийг ордны цонхоор морь харуулах, хооронд нь яс хаях гэх мэт коммунист аргаа хэрэглэж эхэлсэн дээ. 90 оны Ардчилсан хувьсгалын гол алдаа бол МАХН-ыг албан ёсоор тарааж бүх нам нэг гараанаас ижил нөхцөлд хуулийн дагуу байгуулагдах байсан юм. Одоо Өмнө зүгийн хүчтэй намын дагаар орсон МАН-тай ямарч нам тэмцэж чадахгүй болов уу. Энхбаяр хүртэл хадаг бариал нийлж байгаа харж байгаа биз дээ. Бүхний цаг хугацаа харуулна, Тэвчээртэй хүлээх хэрэгтэй.

  • Z
    zochin

    Энэ үгссэн дайралтад юм бодогдохгүй байна уу? Эд нар монголын ард түмнийг тэнэг эргүү мал гэж үздэг байсан. Одоо ч тэр хэвээрээ угаагаад аргалчихна гэж бодож байгаа бололтой. Шүүхийн хонгил нурна. Монголын шүүхэд шударга ёс зүйтэй аавын хүүхдүүд бий шүү. Дээлээ нөмрөх цаг та нарт ирнэ дээ.

  • З
    Зочин

    Хэргийн газарт олон хүнийг оруулж ул мөрийг балласан. Хэн тийшээ орохыг зөвшөөрсөн бэ хэний тушаалаар ийм зөвшөөрөл өгсөн бэ. Хүний амь сүйдээд байхад ямар ч тэнэг тийшээ орохгүй дээ. Одоо бүр гадаадын тусгай албад Содном Чимгээ. Амгаланб нарыг хөлсөөр хүн алуулсан болж байх нь . Та нар Монгол хүнийг арай дандаа тэнэгүүд гэж бодоогүй бизээ

  • З
    Засаг

    бид эрүүл бол бодох цаг болсон үе үеийн тагнуулын дарга нар Нямдоржийн талаар маш ноцтой юм хэлдэг дараа нь шоронд явдаг бидний хэдэн ёроолгүй усан тэнэг монголчууд түүнд итгэдэг

  • M
    mm

    нямдоржийг хамгаалаад байгаа тороллуудаа та нар монголынхоо эдийн засаг тусгаар тогтнолоо нураахад оролцож байгаа гэдэгээ ойлго .нямдорж гадны тагнуулын байгуулгад барьцаалагдсан хорлон сүйтгэгч

  • E
    erka

    yajich bodson nymka zorgiin heregtei tuich holboogui holbootoi baisan bol ene hediig omoorch oor deeree yah gej gai duudah um batuul elbegee 2 ih no bi shuu batuuld yah gej baatar tsol ogob amiigna hamhih gej ogson baih buh umiig ene 2 nobsh medej baigaa

  • D
    del

    энд логикийн алдаа их байна 2014 онд ан засаг барьж байсан тэгээд нямка төмөр замын ажил зогсоосон гэж бодохоор ямар хүчирхэг хүн вэ нямка би буруу санаагүй бороо гоулдын тогтвортой гэрээг элбэгээ ес д баабар сангийн сайд байхдаа сү тэй мөн гадныхтай хуйвалдаж байгуулсан дараа нь элбэгээ ес байхдаа сунгасан дараа нь элбэгээ баабар 2 от гэрээ маш ашигтай гэрээ баахан донгосон ингэхлээр элбэгээ баабар нямка та нар бүгд адилхан гадны гар хөл юм бишүү хэрээ хэрээнийхээ харыг гайхав юм бишүү

  • M
    mendee

    Гэтэл нөгөө бичлэг нь хууль дүрэмд захирагдсан ердийн гүйцэтгэх ажлын бичлэг байна лээ. Тэр хар тамхи таривал гүйж харайгаад аюул болно. Тэнд хлорфор юм уу эфирээр унтуулаад гар хурууны хээ, цусны шинжилгээ авч байгаа юм. Ийм гүйцэтгэх ажиллагаа хаана ч байдаг. Тэр гүйцэтгэх ажлыг хийсэн хүмүүс хууль дүрмээрээ явуулсан байна гээд ял зэм аваагүй. Гэтэл бичлэгийг нь эрүүдэн шүүлт гээд цацаад байгаа юм даа. BAABAR CHI BOL GAJ DONTON. chi bugdiig medej baijee gej.

  • M
    mendee

    zia eor n aluurchid bolon zahialagchid taliigaachid mash oirhon humuus bsan gedeg n unen ym bnaa.ter ued yhaantai humuus helj bsan shuu dee.

  • M
    mendee

    baabar ih sandar ch bna.hereg eor n Aluurchid bolon zahialagchdad mash ih oirtoj bgaa ym bna.

  • З
    зочин

    ха ха ха хаан нүцгэн байна гэдэг онигоо юу, өөрсдөө Зоригоо алчаад өөрсдийгөө харагдахгүй яваад байна гэж бодоод орилдоод байгаа юм байхдаа, Нямдорж гуай харин та хэдийг илчлэх нотлох баримт хангалттай байхгүй байсан учраас өдий хүрсэн байх, одоо сайхан нотлох баримттай боллоо, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж хууль бусаар ял үүрүүлсэн баримт байна. Гэмт хүн гилбэлзэнэ гэж энэ дээ.

  • Г
    Голос

    Нямдоржийн улс төр дахь цаг удахгүй дуусна, эрүүл ухаан, хууль хэнд ижил үйлчлэх ёс, ардчилсан, шударга, хүнлэг хууль ёс ялж, Монголын нийгэм, төр хууль дээдэлдэг, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг болно! Элбгдрж мэтийн хуурамч ардчилагчид бас орон зайгүй болно!

  • У
    уншигч

    Элбэгддорж юу гэнээ "Нэг бааранд ч юмуу сууж байгаад хутгалуулсан юмуу, ...нас барсныг мэдээгүй...Мөрөн надад ... хэлээгүй "гэх зэргээр булзаж өөрийгөө илчилжээ. Их сандарч байна даа чи

  • З
    Зочин

    Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдгийн үлгэр л болж байна даа.Баабар гуай .Ингэж сандралдаж байгаа нь өөрсдийгөө барьж өгөхийн цондон . Одоо үүнийг шийдэх зүрх , зоригтой аавын хүү л хэрэгтэй байна .

  • О
    о

    айдастай л байцгаам байна гэж

  • И
    иргэн

    Зоригын туслах байсан Дэлгэрмээ Зууны мэдээ сонинд "Зориг алуулахаасаа хэдхэн хоногийн өмнө ардчилалын нэг том зүтгэлтэнд цус нөждөө хутгалдталаа зодуулсан" гэж ярилцлага өгсөн. Тэр хүн л Зоригыг алсан. Зориг бол мешок биш. Хүн амины хэрэг тодорхой зөрчил хурцадсаны улмаас ихэнхидээ гардаг.

  • Н
    Нояа

    Клабхаус гээч юм байх. Энхбаяр, Мэргэн хоёр бол ойлгомжтой. Нэг нь өс санасан нөгөө нь Хурцын үйлчлэгч. Баабар яагаад сүүлийн үед явцгүй болсон Эба, Үүл хоёртой сүжирээд эхлэв? Нямдоржыг муулж үгсэв ээ? Амин судсаар холбогдохгүй. Ард нь ноцтой эрх ашиг байна даа. 30 гаруй жилийн хугацаан дахь хууль бус үйл ажиллагааны баримт нь байдаг юм болов уу? Өөрсдийгөө л хэн гэдгээ олонд харуулаад. Эбаг би голлоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн ийм хөгийн юм яриад сандраад нойроо хагаслаад сууж байх гэж.

  • Г
    Гончиг

    Яг чин үнэнээр бодсоноо хэлэхэд энэ хэргийн захиалагчид Элбэгээ,Батүүл хоёр,жинхэнэ удирдагч нь Баавар-Батбаяр байж лавтайяаа чадаж байна.Баавар ийм юманд авъяасаа тодруулж элдвийг сэдсэн байх учиртай.Яаж хутгалахыг хүний биеийн анатоми ярьж байгаад заасан байх.Одоо энэ хэрэгт байцаагдах технологи зааж байгаа байх.Юуг хэлэх юуг хэлэхгүй гээд гадаадын олон англи,америк хүний нэр дурдан Грек,Ромын жишээн дээр ярьж өгнөлдөө.Байцаагчид ихэрхэж байж Баавар нулиулна

  • Z
    zochin

    Aluurchid n niilcheed aluurchniig bariarai geed baigaamuudaa oilgohoo bailaa.

  • З
    зочин

    Элбэгээ хэргээ хүлээж улайхгүй гүрийнэ.Гэтэл хамтрагчид нь чалчиж өгнө Хамгийн эхлээд Батүүл чацга харваад өөрийгөө ороох тэнэг юм онолдож донгосно.Яг цагаа тулахад Энхамгалан прокурор бүгдийг гаргаж тавиад ялаа хөнгөлнө.Ингээд хөвөрч эхэлнэ Хурц мэдэн будилсаар байгаад жинхэнэ шорвог бантанг Элбэгдоржоор халбагадуулна.Хүрээ хумигдсан байна.Одоо Хүрэлсүхийн шийдвэр хэрэгтэй

  • З
    зочин

    ККККК энэ Баабар-ыг гайгүй гайгүй нөхөр гээд байхаар сахлаа будав гэдэг шиг кккк. тэр ...баабарын Чимгээг нүцэглээд алцайлгаад зураг авч байгааг "Гэтэл нөгөө бичлэг нь хууль дүрэмд захирагдсан ердийн гүйцэтгэх ажлын бичлэг байна лээ... Тэнд хлорфор юм уу эфирээр унтуулаад гар хурууны хээ, цусны шинжилгээ авч байгаа юм." гэж элбэгээ хурц нарыг хамгаалж байх юм. кккк ...Баабар гуай тэртээ тэргүй хүний эрхэнд байгаа эмэгтэйг албан есоор өмгөөлөгч болон прокурорын дэргэд гар хурууны хээг авахад Чимгээ эсэргүүцэхгүй нь эрүүл ухаантай хүнд ойлгомжтой асуудал....хэрэгт огт шаардлагагүй эмэгтэй хүнийг нүцгэлж зураглах асуудал тэгээд зүгээр гүйцэтгэх ажил уу, үүнийг хууль журамд зөвшөөрдөг хэрэг үү. Баабараа чи үхвэл таарах үхэр байна ....наадуулаасаа хэдэн доллар авсан бээ ККККК

  • З
    зочин

    Одоо бүх юм тодорч эхэллээ Зоригийн аллагын зөвлөх нь Баавар Батбаяр болж гарч ирж байна.Энэ хэрэг ерөнхийлөгчөөр Хүрэлсүх сонгогдсоны дараа эрчимтэй яригдана.Баттулга эд нараас айжюуч хийхгүй бүр эсрэгээр эдний Соёомбо-эрдэнийг дээд шүүхийн даргаар зүтгүүлээ биздээУлс төрч хүн гэж мөнгө албан тушаалын төлөө хэнийг ч алж чадах хүмүүсийг хэлнэ гэх нь.Одоо гардан гүйцэтгэсэн хүн хэргийн дараа удалгүй бурхны оронруу явсан байж таарна .Энэ бүхэнд цагдаа,тагнуулын гүйцэтгэх ажилтнууд оролцсон нь мэдээж.За тэгээд яг байцаагдаад ирэх үедээ юм юм ч гарна даа Бие биенээ илчилнэ өөрийгөө мултлахыг бодно.2 хятад 1 буриад 3-уул нийлсэн байна.Зориг 1996 онд эднийгээ хөрөнгө мөнгө рүү сонирхолтой болцгоож байгааг нь буруушаасан байдаг.Улсын хөгжлийн бодлого ярьдаг,онолын мэдлэг бидэнд их дутагдаж байна.Тэгээд ч Зориг оросын талруугаа нааштай хандах үндэстэй учраас нөгөө талын сонирхлын эсрэг зогсоно гэжүзээд зайлуулах арга бодтол хугацаанд хавчигдаад нухахаас өөр вариант байсангүй.Э.Б.2 дээр баавар

  • З
    За

    Лаларууд баригдах гэж бажигдаад бөөнөөрөө ёстой хуцаж өгч байна даа . Зайлуул үнэн ялдаг юмаа ... та нар шоронд орох нь тодорхой шдээ .... хүн алсан дээр нь 30 жил монголыг алсан ялтай малууд ...очих газраа очиж ор.....

  • У
    Уншигч

    4 гэрчтэй чөтгөр шорондоо явах замаа засчэээ

  • З
    Зочин

    Энэ Исмэл Нямдорж Оюун-Эрдэнэ Хүрэлсүх 2т гай болж байнадаа.

  • З
    З

    МОНГОЛЫН АРД ТҮМЭН НЯМДОРЖИЙГ МЭДНЭ .ӨГӨР ҮХДЭЛ АЛУУРЧИН ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ,ГАДНЫХНЫ УЯАНЫ НОХОЙ БААБАР НАРЫГ ДЭНДҮҮ МЭДНЭ

  • З
    Зочин

    АНамынхан яасан их сандарч нэг хүн рүү дайрч байнаа. Энэ чинь но -той гэдгийг чинь харуулаад байгаа юм биш үү.

  • Х
    хаа хаа

    Багаагийн мафиг барах уу МАН д өөр фракцаас төр барьж байсан 3хан хүн би Энэбиш Энхбаяр Энхболд

  • Т
    Тэтэм үгт

    Гадаадын өвгөн тагнуулын үгэнд орж бие биенээ хэмэлсэн эргүү эд хөрөнгийн шуналтай ардчилагч нар хохинээ. Араараа сайхан тавиулждээ. Н.Энхбаярыгаа хэмэлсээр амьдралаар нь эрүүл мэндээр нь тоголсон.

  • M
    mongol

    2 dugaar tarvaga BAABAR barzgar nuur shigee dotortoiu sda hudlaa hutsaaal ,bolson boloogui zohiol bichih aydaj goloo zogoodog lalar...chi mongoliin turd gylaaj gyltaah yu ch hiigeegui,namiin nohodoo ch gesen hagalj butargaj baigaa hulsnii gichii

  • З
    Зочин

    Та нар тэгээд одоо л сэрж эхэлэв үү? Энэ яриад байгаа юмнуудаа, сэжиг таамгаа тэр үед нь хэлж ярихгүй яав? Төрийн өндөр албанд насаараа байцгаасан биз дээ, тэгээд одоо яагаад сандраад,тэвдээд байна вэ? Эрх мэдэлтэй байхдаа шийдэхгүй яасан юм бэ?

  • З
    зочин

    энэ хулгайч нар яагаад ингэтлээ сандраад байгаа нь хачин биш гэжүү эд нараас өөр хэн байхав дээ эд нар далд орохоос нааш монгол ч өндийхгүй байхаа хулгайч нар мөн ч их гай болж байнө даа

  • Z
    zochin

    zorgiin ehner bulgan ene hoyr aluurchin bish gej ooroo helsen

  • З
    Зочин

    Нямдорж их ноотой хүн дээ зайлуулах хэрэгтэй дээ их хутган үймүүлэгч хүн л харагдаад байгаа юм даа

  • З
    Зочин

    Нээрээ л Нямдоржоор оролдсон бүхэн шоронд орж, тамлуулдаг гээд бгаа!Тагнуулын албаны Баатар генералыг зүгээр ажилаа хийснийх нь төлөө шоронд тусгай өрөөнд хар цайгын ч өгөлгүй нүдний шил ч үгүй тамлаад түүнд ажилаа танилцуулж бсан ажилчидыг нь анхны мэдүүлэгээс нь хүртэл айлган сүрдүүлж татгуулж чадсан гэсэн! ажилын шугамаараа тагнуулынхан мөрдөх ажилаа хийж явахад нь л Нямдорж өөрөө ороод ирсэн болохоор хэдэн асуулт эх орны эрх ашигын өмнөөс асуухад уурлаж бухимдаад огт хариулаагүй харин ч өс санаад генералыг хорлож чадсан хүн!Тэгээд Баатар генералын шүүх хурал уг нь цаанаа бас Нямдоржийн тухай л хэлэлцэж түүний тухай мэдээлэл үнэн худалааг нотлох хурал бсан баймаар гэтэл өөрөө Нямдорж тэр хуралыг нь удирдаж энэ тэр гэрч юмыг одоо оруул, тэгж хэл гэж зааж хуралыг явуулж байсан бгаа юм даа? Нямдорж бол ёстой сэжигтэй хүн!!! Хууль зүйн сайд хийх нь битгий хэл өөрөө хууль зүйд огт нийцэхгүй моральгүй хүн гэлтэй!

  • З
    зочин

    та нар тэгээд мэдэж байсан юм бол нямка гаа хамт явуулчихгүй яасан юм бэ нөгөө хоёрыг бол яаж ч болно нямдоржийг хэлмэгдүүлэхэд хүч хүрээгүй юу ккк

  • S
    sanchir

    ed nart odoo itgedeg humuus mongold uldsen uu

  • Z
    ZOCHIN

    VAGAAD BUGD NIILEED NEG HUNRUU DAIRAAD EHLEBEE,VAASAN IH SANDARSTGAAJ B NA BE.

  • Г
    Галаа

    Хужаа нар Нямдоржийг тавиад төр удирдаад байхад АН гэж хашгирсан, зөвхөн өнөөдрийн луйвраа бодсон, нам дагаж нүд нь харанхуйлсэн энэ коммунистуудаас болж тусгаар тогтнол маань сүйрч байна. Нөгөө шудрага гэгддэг Оюунэрдэнэ, Нямбаатар, Аюурсайхан бүгд хужаагийн дарамтад

  • З
    зочин

    Эрүүдэн шүүлтээр хилс хэрэгт олон жил хэлмэгдсэн Чимгээ Содномдаржаа нарын хувь заяаны төлөө Нямдорж зүтгэсэний төлөө бүлэг нөхөд сандарлаа. Шударга хүнээ гэмтэй болгож нухах гэдэг ухаан хаанаас гарав. Эд нар одоо Ерөнхийлөгч Баттулгад ая тал заслаа. Саяхан Баттулга руу дайраад байсан даа. Тархи угаалт гэж энэ байх даа.

  • Z
    Zojin

    Ta nar dandaa eersdee es sanaj yrij bn nadiig tegsen terniig tegsen gej shudraga hund daisan olon gehdee ta nar buu dongos zaya nariig hiigeeguig hiij ard tumendee tus dem l bolj bn ta bar eersdedeel heregtei ym hiisen baih daa ulsad medehgui ym hohirol bol baigaa baihoo

  • Z
    zochin

    erch medel alban tuschaald nugasgui , bas albaar meden budilj oortoo aschig chonjoo ,tsag avdag ,dogschin avirtai Nymdorj ye yeiin parlemented chutguur chiij allagiin zachialagchiig onoodriig churtel chamgaalj irsen . Odoo Nymdorj buuj og. Yllaa edelj schorond suu!!!

  • 1
    1

    eebii uul ta nariig ard tumen medne shuu!!!!

  • Ү
    Үнэн

    Ер нь бол АН-ын Элбэгдорж, Бат-Үүл, Баабар болон МАН-ын Нямдорж нар бүгд Монголын улс төрд их удаан байхдаа дандаа хулгай луйварт оролцсон байдаг. Одоо тэд нэг нэгнээ муулж байна. Гэвч бүгдээрээ адилхан ард түмэндээ ад үзэгдэх болсон. Бүгд л сонгуульд иргэдийн санал авахаа байсан хүмүүс. Н.Энхбаяр шиг албан тушаалд байсан алтан үеээ байнга санагалздаг төрийг шимэгчилж амьдардаг паразитууд болсон. Эд өөр юм хийж чадахгүй учраас ахин төрд гарч улсын хөрөнгө сорон шимж суухыг хүёдэг хүмүүс.

  • Z
    Zochin

    ANamiin ene heded ih uchir biidee zahialagch n ilreh geed sandraldaj uheh gj bnshd.

  • З
    Зочин

    Энэ нэг хэдэн таарсан таар шуудайнууд байна аа. Зоригийг алсан хүмүүс нь Чимгээ, Содномдаржаа нар биш байна гэж тогтоогдсон үед эд нар юу ярих бол. Зоригийн хэргийн илрүүлсэн болгох гэдэг жүжэг нь Элбэгдоржийн захиалгаар хийгдсэн нь тэнэг хүнд ч ойлгомжтой асуудал санагдаад байгаа юм даа.

  • З
    Зочин

    Нямдорж гаднаас элсэгдсэн мэдээлэгч гэдэг нь тов тодорхой. Захиалга авч олон жил хорлон сүйтгэх ажил явууллаа. Энэ хүнийг хязгаарлах шалгах хүн Монголд байна уу. Эсрэг ажилласан Нямдоржоор оролдсон бүхэн шоронд орж байна. Энэ ямар учиртай юм бэ.

  • I
    Irgen

    And nuhur ni aluulchaad bhd ilruulj chadahgui bur heregt ni sejiglegdeed bgaa bizdee. Ebi uul 2 oos l zailahgui. Nyamdorj ilruuleed zarlachaasai.

  • З
    зочин

    мэнгэт үнэхээр нотой хүн шүү.судалдаг,ажигладаг ,шалгадаг газар нь анхаралдаа авсан биз дээ.нохой хүн дээ.оюукаг огт ойлгохгүй юм

  • Z
    Zochin

    Nyamdorj gedeg hunii yariad hiigeed baigaa zuil uneheer mash sonin buguud sejegtei sanagddag yum. Uneheer gadnii sain tuluvlusun turshuul gedeg n' zarimdaa il boloh geed l bna.

  • И
    ИРГЭН

    Элбэглорж батүүл та хоёртой энэ хэрэг зүгээр нэг холбоглоогүй амин голоороо холбоостой гэх түмний хардлагыг нямдорж руу тѳѳрүүлж үлдэх санаа юм биздээ . Олон түмнийг хошгируулж яасан ханадаггүй тѳр улсыг түвээж самардаг хог вэ