НӨАТ-ын 30 сая төгрөгийн азтан ням гарагт тодорно

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/нөатт.jpg

  НӨАТ-ын урамшууллын 2021 оны тавдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг тавдугаар сарын 23-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2021 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар