Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөг нэг удаа олгож, шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая болгоно

Улс төр
UBn team
Унших: 1 мин
110
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/wetransfer-345fef/wetransfer-345fef/Olimp.jpg

Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрээр “Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд энэ зуны хамгийн их хүлээлттэй байгаа арга хэмжээ бол нэг жил хойшлоод байгаа Токиогийн олимп. Энэ удаагийн олимп хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны бэлгэдэл болно. Бид амжилт гаргах, аваргатай болохын төлөө бүх боломжоо дайчлах ёстой. Үүнд Үндэсний хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.

Тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын дор шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв төлөвлөлтөд тулгуурлаж зохион байгуулах, нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, дархлаажуулалтад хамруулах, эрхийн оноо цуглуулах болон эрх олгох олон улсын тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн нислэг, олон улсын нислэгийн хуваарьт багтаах зэргийг албаны хүмүүст үүрэг болгов.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    х

    МАН-г сонгуульд дэмжихгүй энэ бол гаргасан шийдвэрийн хариу чинь

  • T
    T

    Ard irgediin tatvariin mongo odoo boli

  • М
    Монгол хүн

    Шудрагаар насаараа хөдөлмөрлөж байгаа иргэдээ бас олон саяаар шагнаач

  • М
    Монгол хүн

    Арай хэтэрч байнаа. Түрүүч нь насаараа олон сая төгрөгөөр тэтгүүлээд түүндээ сагаж гэмт хэрэг үйлдэж байна. Эрх авлаа гэж шагнадаг улс Монголоос өөр хаана ч байхгүй. Олимпоос мядаль аваад ирвэл шагнах нь зөв байхаа.

  • Ч
    Чагнаа

    Эрх авсан гээд эрхлүүлэх хэрэггүй дээ.Олимп болдог юм бол оролцоод медаль авсанд нь гайгүй шагнал өгнө гэсэн бол тамирчид илүү мэрийх байсан даа. Чухамдаа медаль авсан гээд цалин тэтгэвэр нэмэгдэх биш дээ...

  • Z
    zochin

    buh nasaar n mungun tetgemj ugduguu boli. erh avsan hun burt 10say genuu munguu ureh ymaa olj ydsn teneg ve. olympoos heden medal avlaach manai uls hugjihgui, ner hund deeshlehgui uher mongolchuud heveeree l bh bolno uhernuudee

  • Z
    Zochin

    Olimp tsar tahlaas bolood hoishloh esvel bur tsutslah asuudal yarigdaj bna. Yoponii niit hun amiin 83% n' iim sanaltai bgaa. Manaih ch gesen ene balai songuuliig hoishluulahgui bol ur huuhduud min' tom ersdeld orohoor bna. 3 dah davalgaa Mongold bolohgui gesen batalgaa alga bna shuu. MAN garuud erh bish ard tumnee bodoh blgui dee

  • З
    зочин

    бүх насаар нь мөнгөн тэтгэмж олгодог асуудлаа эргэж харах хэрэгтэй

  • З
    Зочин

    Манайхаан хандлагаа өөрчлье. Атаархаж биш амжилт хүсэлдээ? Та нараас юу ч унахгүй шүү. Тамирчидынхаа амжилтыг харж сэтгэл цаддаг. Бүх тамирчид медаль авах болтугай.

  • Z
    z

    Яасан их мөнгөндөө хахсан хүмүүс вэ.

  • З
    Зочин

    Улсын хөгжилд ямар нэмэртэй хүмүүс юм. Олимпийн эрх авлаа...тэр чинь аварга боллоо гэсэн үг биш байх аа.