ЦЕГ: 97 дугаар сургуулийн багш 3 давхраас унаж нас барсан хэргийг шалгаж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чи/чч/1111.jpeg

БЗД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар сургуулийн 3 давхраас тус сургуулийн багш унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Нас барсан багш нь тус сургуулийн монгол хэл, бичгийн багшаар ажиллаад 3 орчим жил болжээ. 

Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “97-р сургуулийн 3 дугаар давхрын аврах шатнаас эмэгтэй хүн уначихсан байна” гэсэн дуудлага мэдээллийг 5 дугаар сарын 18-ны 13:22 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад БЗД-ийн харьяат 48 настай, эмэгтэй Б гэгч нь тус сургуулийн 3 давхрын аврах шатнаас унаж гэмтэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна" гэлээ.