Ж.Бат-Эрдэнэ: Зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр хариуцахаар хуульд тусгасан

Улс төр
С.Хонгорзул
Унших: 1 мин 39 сек
20
legacy:hereglesen zurag/Ж.Бат-Эрдэнэ.jpg
legacy:hereglesen zurag/33.jpg

Удам судраа сайн мэдэхгүйгээс болж цус ойртолт ихэсч генийн өөрчлөлт их гарах болсон. Үүнтэй холбоотойгоор “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар  санаачилж, танилцуулав.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

“Монголын төрийн зүгээс сүүлийн гучин жил хүн ам зүйн асуудлаар ямар нэг бодлого чиглэл гарч байгаагүй. Хамгийн сүүлд 1991 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч БНМАУ-ын хүн ам зүйн бодлогын баримтлах чиглэл гэж гарч байсан. Иймд бид хүн ам зүйн тухайд төрийн бодлого шийдлийг өргөн барьж байна. Монголчууд малынхаа удмын санг маш их ярьдаг. Тэгсэн мөртлөө хүнийхээ удмын санг хамгаалах тухай асуудлыг сүүлийн 20, 30 жилд орхигдуулж иржээ. Удмын сангийн аюулгүй байдлын асуудал бол хар хайрцагны бодлогын асуудал байгаа. Монголын төрөөс хамгийн их анхаарах ёстой энэ асуудлыг бид өргөн барьж байна.

Израйл, Япон шиг оюуны чадавхи өндөртэй иргэдтэй болох асуудал хамгийн чухал. Хэрэв төрийн зүгээс анхаарахгүй орхигдуулбал цус ойртох эрсдэлтэй байна. Монголчууд баг хороо дотроо гэрлэх үзэгдэл 85 хувьтай байгаа нь судалгаагаар харагдсан. Энэхүү хүн ам зүйн асуудал маань 7 гол зүйл тусгасан" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Тогтвортой гэр бүлтэй зөв иргэнийг бий болгохын тулд гэр бүлийн эдийн засгийн баталгааг бий болгох зайлшгүй шаардлагатай. Иймд бид өнөөдрийн тогтоолд зургаа болон түүнээс дээш ам бүлтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах, цаашлаад орон сууцны урьдчилгааг нь төлөх хөтөлбөрийг Засгийн газраас оруулж ирэх заалтыг нэмсэн. Мөн эхийг жирэмсэн болсон цагаас эхлэн тодорхой хэмжээний төрийн хяналтад байлгах, эрүүл мэндийн хяналтад байлгах, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаа сувилгаа, даатгалд хамруулах боломжыг судалж, оруулж ирэх саналыг Засгийн газарт гаргаж байна.

Түүнчлэн 5 жилийн хугацаанд төлөвлөсөн бодлогодоо шилжилт хөдөлгөөний тогтвортой байдал руу чиглэсэн бодлого оруулж ирэхийг санал болгов. Мөн гадаадад суралцаж буй иргэдээ эргээд эх орондоо ирж ажиллахыг нь дэмжих бодлого хэрэгтэй байна. Хар тамхи мансууруулах бодис, архидан согтууруулахтай холбоотой асуудлыг шийдэх хуулийн төсөл оруулж ирэх саналтай байна” хэмээв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    dvnas5 жил өмнө

    бүх хүнд тэгж боломж олголдооо миний хувьд өөр аймгаас ирж одоо хотод ажиллаж амьдарч байгаа сард нэг 600-850 мянгын хооронд ажил хийдэг тал мөнгөө байрныхаа түрээсэнд өгдөг ингэж байхаар өөрөө байртай болмоор л бн даанч урдчилгаа их юм хөдөөнөөс ирсэн болхоор ядаж гадаа хоноггүйн тулд байр түрээслэж бна өөр юууч хийж чадахгүй бид ирээдүй байрны түрээс төлснөөс өөр ашиггүйл амьдралруу явж бн

  • N
    nuutslmaar bn5 жил өмнө

    zaluusaa bas demjildee ern bairnii urdchilgaand anhaarah heregtei 6-s deesh huuhedtei ail bas tiim olon bish bolhoor ingej baigaa baih 20-30+ nastai (jich; hodoo oron nutgaas irj hotod ajillaj amdarch bgaa) zaluus ajild orood hamag tsalingaa bairnii tureesend ursgaj bgaa shuu dee ter bair tureeslj baigaa mongooroo hudaldaad awah gheer urdchilgaan denduu ih nasand hureed ajil hiij ehlsnch tiim hurdan urdchilgaa olchih hurimtlal uusgej cadhguu sar bolgn 600+ deesh untei bair tureeslj l tsalingaas tsalingiin hoornd amdarch bgaa yumchin ydj hunii bair bish oorsdoo bairiig urdchlgaagui bolgchwl ydjl hedn jil ajillj hodolmorlohdoo oorsdiin gsn bair sawtaa bolchino ger horoololch oron suutsnii erelt bagsaj niiluulelt ihsj bgaa gol uchir ni urdchilgaanaas l boldog tiimees zaawal 6 huuhddee gehguigeer buh irgeddei bolomj neej ogoh hergtei