Хоногийн дотор өсвөр насны хоёр хүүхэд амиа хорложээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/цагдаа-1.jpg

  Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 16 настай эрэгтэй Т гэрийнхээ хашаанд байрлах турникээс хоолойгоо боомилж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ямар шалтгаанаар ийм зүйл хийсэн болох нь тодорхойгүй байна. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Дорнод аймгийн “Цагаан-Овоо суманд өчигдөр /2021.05.18/ 16 настай эрэгтэй Б малынхаа хашааны саравчнаас мяндсан утсаар хоолойгоо боомилж нас барсан хэрэг өчигдөр гарсан байна. “Цагаан-Овоо сумын нэгдүгээр баг Холбоо гэх газарт хүн нас барсан байна” гэсэн дуудлага 11:30 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу шинжээчдийн баг очиж хэргийн газраас 32 кадр зураг, эд мөрийн баримтаар 2,16 метрцагаан өнгийн мяндсан уяа хураан авчээ. Тус хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.