Б.Тулга: МАХН татан буугдах асуудлаараа Улсын дээд шүүхэд хандсан

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чи/Tulga (1).jpg

МАХН татан буугдаж байгаагаа албан ёсоор зарлахаар болжээ. Тодруулбал, МАХН Их чуулганаа хуралдуулж, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжиж, МАН-тэй нэгдэх шийдвэр гаргасан. Тиймээс нэгэнт МАН-тай нэгдэж байгаа тул намаа татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд хандсан байна.

Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгаас тодруулахад “МАХН татан буугдах асуудлаараа Улсын дээд шүүхэд хандсан. Энэ талаар баасан гаригт албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж мэдээлнэ” гэлээ.

Б.Анир