Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 519 тохиолдол бүртгэгдэж найман хүн нас барлаа
00

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 519 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 50618 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 461 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 52 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 3854 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Нийт эмчлүүлж байгаа хүний тоо-3896
Хөнгөн-1904
Хүндэвтэр-1343
Хүнд-539
Маш хүнд-110
Энэ хугацаанд 805 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 44391 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд найман хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 235 болсон байна.



