Улсын онцгой комисс 15.30 цагаас мэдээлэл хийнэ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/уок-1.jpg

Улсын онцгой комисс өнөөдөр 15.30 цагт мэдээлэл хийхээр боллоо. COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг багасгах зорилгоор тогтоосон хөл хориог үе шаттайгаар сулруулж байна. Энэ сарын 22-ноос зарим газруудын үйл ажиллагааг сэргээхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөх юм байна.

Иргэд олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.