ЭМЯ: 629 тохиолдол бүртгэгдэж таван хүн нас барлаа

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/emya21.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 629 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 51247 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 603 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 24 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4011 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн- 2002

Хүндэвтэр- 1360

Хүнд- 544

Маш хүнд- 105

Энэ хугацаанд 754 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 45,145 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 240 болсон байна.