Б.Энхбаяр: Туул голын эрэгт олгосон 19 газрын захирамжийг цуцлах шаардлага өгнө

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
10
legacy:post/чи/чч/unnamed.jpg

УИХ-ын зарим гишүүд нэгдэн Хотын дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, тэд Туул голын эрэгт газар олгосон 19 газрын захирамжийг цуцлах шаардлага өгөхөөр болсон байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр твиттер хуудастаа бичжээ.

Тэрбээр "Туул голын эрэн дагуу бургас огтолж, бетон зуурч барилга барих бус хотын иргэдийн амралт, зугаалгын орчин л бүрдүүлж, тохижуулахын төлөө байна" гэлээ.

legacy:post/чи/чч/184860428_2045371045645365_4570350380807064839_n.jpg