ЭМЯ: Дэглэмээ сайтар мөрдөхгүй бол дахиад хатуу хөл хорио тогтоох нөхцөл үүсэж болзошгүй

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
40
legacy:post/чи/5fc4a0ea51829.jpeg

Хатуу хөл хорио тавигдаж, ихэнх ААН-үүд нээгдсэн ч иргэд илүү болгоомжтой байхыг ЭМЯ-наас анхааруулж байна. Учир нь өдөрт 500 гаруй тохиолдол бүртгэгдэж халдварын тохиолдол буурсан мэт байгаа ч шинжилгээ авах тоо багассан буюу өдөрт 6000-7000 мянган хүнээс шинжилгээ авч байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд гэхэд 7541 хүнээс шинжилгээ авахад 539 хүнээс халдвар илэрсэн. Дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Мөн сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлыг ЭМЯ-наас танилцууллаа. Даваа гаригт 533, мягмар 349, лхагва 575, пүрэв 519, баасан 629, бямба 684, ням гаригт 539 болжээ. Энэ тухай ЭМЯ-ны Олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Нөхцөл байдал намжаагүй гэдгийг сүүлийн 7 хоногийн тоон мэдээлэл харуулж байна. Та бид тайвшрах болоогүй. Халдвар өвчний дэгдэлт хаа сайгүй хэвээрээ байна. Хэрвээ бид халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, болгоомжтой байхгүй бол эргээд хатуу хөл хорио руу орох нөхцөл байдал үүсэх вий гэсэн болгоомжлол бий. ЭМЯ, УОК-оос аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр иргэдийнхээ амьдралыг хэвийн үргэлжүүлэх зорилт тавин, хичээж ажиллаж байна. Тиймээс иргэд маш хариуцлагатай байж, олуулаа нэг дор цуглахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эрка.

    архи согтууруулах ундааны худалдаа, зочид буудал, амралтын газрууд, баар, караоке зэрэг газруудыг нээх хэрэггүй л юм даа.

  • Ү
    Үнэн

    Ард иргэдэд буруу байхгүй. Тэд олон хөл хориог туулсан, вакцин хийлгэсэн. Бүх шаардсан зүйлийг хийсэн. Гэвч олхиогүй дарга нар ажлаа хийж чадахгүй, зарим нь шинжилгээний хуурамч бичиг гаргаж өгснөөс болж халдварыг алдсан. Одоо бурууг ард түмэнд чихэх гээд байна. Эрдэмтийн баг гэжбас хэдэн олхиогүй нөхөд худал тоо бодоод сууж байдаг. Ядахдаа халдварын тандалт хийдэг эмч нараар 11 цагийн мэдээллийг өгүүлэх хэрэгтэй. Тэд л яг юунаас олоод халдвар тархаад байгааг тайлбарлан ойлгуулж чадна. Ууганбаяр гэх нөхөр зүгээр л ирсэн мэдээг уншихаас өөр юм хийхгүй байна.

  • З
    ЗОЧИН

    ЗАЛУУЧУУД ЗУГАА ЦЭНГЭЛ БОЛООД БАЙХАД ҮНИЙГ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЦАГДАА АЛГА. ТӨР ЭНЭ БҮХНИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ БӨӨГНӨРСӨН ХҮМҮҮСИЙГ ХӨӨЖ ЯВУУЛААЧ.

  • Z
    zochin

    eh buu uzegd