Нийслэлчүүдийн 60.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чи/111111.png

Өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн 60.8 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.

Энэ сарын 22-ны байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 1727, II тунд 15055, нийт 16782 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.5 хувь буюу 938665 нь I тунд, 60.8 хувь буюу 579498 нь II тунд хамрагдаад байна.