"ЭЕШ-д шалгуулагчдаас вакцин хийлгэсэн баримт, шинжилгээний хариу шаардахгүй"

Нийгэм
g.monhsuh
Унших: 1 мин
00
legacy:post/чи/2f517f78-e478-422e-9c49-20fae0457b3d-1.jpg

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон.

Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд дурдсанаар

Нэг ангид 25-40 шалгуулагч байна

Шалгуулагчдаас вакцин хийлгэсэн тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй

КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн шалгуулагчийн шалгалтаа хэвийн үргэлжлүүлэх тусгай анги, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бэлтгэсэн гэжээ.

legacy:post/чи/c3wyf2_186541764_4130344403694014_1226453711515601496_n_x974.jpg