Маргааш бүх нийтээр амарна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/дүйчин өдөр.jpg

Тавдугаар сарын 26 буюу маргааш Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож, бүх нийтээр амрах юм.

УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон. Энэхүү өдөр нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчэн өдрөөс онцлог байна.