ЭМЯ: Спутник V вакцины II тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чи/download-2.jpeg
legacy:post/чи/176821453_2839151409680985_1601668800620117366_n-600x400.jpg

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тус яамны Хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр Спутник V вакцины татан авалтын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Спутник V вакцины эхний тунгаа тариулсан Нийслэлийн иргэдийн хоёр дахь тунгийн хугацаа хараахан болоогүй байгаа. Тодруулбал, 21 хоноогүй байгаа гэсэн үг. Спутник V вакцины үйлдвэрлэгчийн зааварт вакцины хоёр дахь тунг 21-90 хоногийн хугацаанд хийж болно гэж заасан. Мөн тус вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь одоогоор тодорхойгүй байна” гэлээ.