Маргааш дархлаажуулалт болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:Amarsaihan/вакцин.png

Өнөөдөр Улаанбаатар хотод 57 суурин цэгт, гурван явуулын дархлаажуулалтаар 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Маргааш бүх нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллах юм. Тодруулбал, дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллана. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллах юм. Үүнд:

Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг

Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг

Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг

Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай

Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.