Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сүүлийн 24 цагт 55,474 хүн вакцинд хамрагджээ
00

Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 55,474 хүн дархлаажуулалтанд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр тунд 944,531 хүн вакциндаа хамрагдсан бол бүрэн тун хийлгэсэн 656,704 хүн байна. Харин орон нутагт эхний тундаа 899,104 хүн хамрагдсан бол 251,084 хүн бүрэн тун тариулжээ.
Дархлаажуулалтад хамрагдалтын хувьд 25-29 насныхан хөл хөдөлгөөнд хамгийн их оролцдог боловч хамрагдалт муутай байна гэдгийг ЭМЯ-ны зүгээс анхаарууллаа.



