Аварга халимны амнаас амьд гарсан шумбагч эр

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/199278359_138638784928129_3530868970408785077_n.jpg


АНУ-ын Массачусетс мужийн Провинтаун хотын иргэн 56 настай Майкл Пакард хэмээх шумбагч эр аварга халимд бариулан амны хөндий хэсэгт нь 30-40 секунд орчим гацсан хэдий ч эсэн мэнд гарч иржээ.

Пакард энэ талаар өөрийн цахим хаягтаа "Тэр гадарга дээр гарч намайг нулимж хаяхаас өмнө би 30-40 секундын турш түүний аманд байсан. Би маш их хөхөрсөн ч яс хугараагүй байна" гэжээ.

Мөн тэрбээр орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа,
"Би гэнэтхэн л халимны аман дотор байгаагаа мэдсэн. Тэр үед би ингээд л дууслаа. Бүх зүйл ингээд л дууслаа гэж бодож байсан" гэжээ.

#EXCLUSIVE Lobster diver says he was swallowed by a whale off Provincetown @wbz WATCH NOW on https://t.co/EQbM7b5eZ7 #BreakingNews #CBSNBoston #WBZ #WhaleTale pic.twitter.com/k4tNy6s4Gi

— Meagan Kolkmann (@MeaganKolkmann) June 11, 2021