Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат суллагджээ
10

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат энэ сарын 14-ний өдөр магадлангаар суллагджээ. Тодруулбал, Улсын дээд шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1,6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан байдаг.
Сануулахад, Улсын дээд шүүхийн шийдвэр энэ оны гуравдугаар сарын 31-нд гарсан билээ. Түүний өмнө хоригдсон хугацаа мөн ял эдлэх хоногт тооцогддог юм.



