"Халдварын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт төрөөс нөхөн олговор өгөх ёстой"

Улс төр
UBn team
Унших: 1 мин 8 сек
40
legacy:post/6 сар/6,17/6.18/203963402_3064995203745038_5271440762822792708_n.jpg

Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Халдварын улмаас улсын хэмжээнд 400 гаруй хүн харамсалтайгаар амь насаа алдаад байна. Монгол хүний аминаас илүү үнэтэй зүйл гэж байхгүй. Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зургаадугаар сарын 25-нд болно. Гэтэл энэ өдөр цэргийн ёслолын парад болно гэж байна. Ийм зүйл энэ цаг үед байж болохгүй. Халх голын дайнд 274 хүнээ алдаад гашуудал зарлаж байсан. Гэтэл өнөөдөр 436 иргэнээ алдчихаад баяр ёслолын байдалтай парад хийж болохгүй. Тиймээс зургаадугаар сарын 25-ныг үндэсний эмгэнэлийн өдөр болгох ёстой. Мөн цар тахлаар нас барсан иргэдийнхээ ар гэрээс уучлал гуйх ёстой.

Түүнчлэн нэг тэрбум төгрөгөөр 100 жилийн ойн медаль хийж тараах тухай ярьж байна. Гэтэл яагаад энэ мөнгөөр амьсгалын аппарат нэмж авч болохгүй байгаа юм бэ. Миний авсан мэдээллээр Монголд 900 орчим амьсгалын аппарат байгаа юм байна. Энэ нь хаанаа ч хүрэлцдэггүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас амьсгалын аппаратыг хангалттай хэмжээнд бэлдээгүй юм бэ.

Түүнчлэн цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрт төрөөс нөхөн олговор өгөх ёстой. 10 тэрбум төгрөгөөр наадам хийх тухай ярьж байгаа. Түүнийхээ оронд нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор гээд 10 сая төгрөг өгөхөд өнөөдрийн байдлаар 4.3 тэрбум төгрөг болж байна” гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    гайхаж суунаа2021/06/21

    Энэ мэтээр жагсаавал хэдэн хуудас бичигдэнээ Андлалын хаалга, хаадын музей, их театар ч гэлүү дээ шийднэ,шийдсан, барина бариначууд хөвөрнөөккк

  • С
    СҮР2021/06/21

    шийдсэн ,хийнэчүүд хагас дутуу юм хийсээн хийсэн бүрэн гүйцэд дуусагсан нь чухам хэд бол? Мөн өмнөх үе үеийн засгийн газруудын эхлүүлээд гацаасан 80-90 хувийн гүйцэтгэлтэй ажлыг бид хийсэн гэж сонгуулийн үеэр тууз хайчисан ч бий яармагийн 300 ортой эмнэлгийн зөвхөн эмэгтэйчүүдийнх нь хэсгийг хүлээн ач бүрэн хийгдсэн мэтээр сүр дуулиантай тууз хайчлав үнэн хэрэгтээ хүүхдийн хасаг яаггач үгүй оны сүүлчээр дуусахчаан болсон ,налайхын замыг 2 удаагийн сонгуулиар ашиглалтад орууллаа гэж бас л тууз хайчилсан одоо ч бүрэн гүйцэд хийгдээгүй өнгөн хучилт нь80 хувьтай гээд л хэдхэн хоногийн өмнө ярьж байх жишээтэй иймэрхүү маягаар дутуу хийсэн юмнуудыг хийсэн гэж тооцвол юм хийсэн л байх.Хөшгийн хөндийн нисэх буудал хэдэн ч удаа нээлт хийв дээ. Одоо энэ 7-р сарын 4-нд нээж хотын төвөөс 4 чиглэлээс автовбс явуулна гэсэн. 4-нд хаанахын хэн гэгч ирэх болоод 4 автобус явуулах.зам хагархай Нэг иймэрхүү яриагаар л их юм хийж бүтээдэг бололтой.Үүнд нь хүүхэд залуучууд хар масс л итгэдэг бололтой ккк

  • Z
    zochin2021/06/21

    setgeliin buhimdlglaa bari. 2012-2016 ond ih buteen baiguulalt ornoson jiluud. ene ued suuriig ni sain tavij ogsnii huchind odii zeregtei baigaa yom. uhaalag, uujuu bai

  • Ү
    ҮНЭН ҮГ ХАТУУ2021/06/21

    ТА НАР ЗАСАГ БАРЬСАН 2012-2016 ОНУУДАД УЛСЫН САН ХООСОРЧ ТЭТГЭВЭРИЙН МӨНГӨӨ ГАДНЫ БАНК КРЕДИТ СУИС БАНКНААС ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЖ ӨГЧ БАЙСАН НЬ САЯХАН ШҮҮ ДЭЭ,ЗАСГИЙГ МУУЛАХ СӨРӨГ ХҮЧНИЙ АЖИЛ ОЙЛГОЖ БАЙНА. ГХДЭЭ ИРГЭДЭЭ МАСКАА ЗҮҮЖ ХҮН ХООРОНДЫН ЗАЙГАА БАРЬ ГЭЖ ДУУГАРХЫГ ЧИН СОНССОНГҮЙ ДЭЭ,