АТГ-ын дэд даргыг томилох нээлттэй сонсголыг долдугаар сарын 6-нд товложээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:ATG/204214125_835138940437825_8774226802761009637_n.jpeg

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголын тов тогтоох тухай асуудлыг хэлэлцжээ. Улмаар АТГ-ын дэд даргыг томилох сонсголын товыг долдугаар сарын 6-ны өдөр тогтохыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргын санал болгосноор тус газрын дэд даргыг УИХ зургаан жилийн хугацаатай томилдог болсон. Ингэхдээ УИХ томилгооны сонсгол хийхийг хуульчилсан билээ.

Улмаар АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаараа Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргалыг санал болгосон юм.